Хүн бүр үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах боломж нээгдэнэ

Хөрөнгө оруулалтын хэлбэрүүдээс хамгийн уламжлалт боловч тэр хэрээр эрсдэл багатай нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл юм.
Хүн бүр үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах боломж нээгдэнэ

Энэ сарын 29-нд үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байгаа, энэ салбарт урт хугацаанд ажиллах алсын хараатай, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, хөгжүүлэгчдэд олон нийтээс санхүүжилт босгоход туслаx, теxнологид суурилсан платформ "Block.mn" нээлтээ хийх гэж байгааг бид өмнө нь мэдээлсэн.

Хөрөнгө босгох эхний компани бол "Улаанбаатар Групп". Энэ өдөр invest.ubgroup.mn санхүүжилтийн платформыг нээж, тус компанийн Vision Tower, Central Park гэсэн хоёр төсөлд олон нийтээс хөрөнгө босгох ажлыг эхлүүлнэ.

Тус төслүүдэд хөрөнгө оруулснаар 1м.кв талбайн үнийг хөрөнгө оруулсан үеийн үнээр тооцох, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран байрны нийт үнээс 5-20 хувь хөнгөлөх, байрныхаа төлбөрийг 100 хувь төлөөд дараа нь 30 хувь хөнгөлүүлэх сугалаанд оролцох боломжтой. Мөн 500,000-2,000,000 лояалти оноо авах давуу талыг эдэлнэ. Түүнчлэн "Улаанбаатар Групп"-ийн бусад төслүүд болох Ёшинояа хоолны сүлжээ, Proteam фитнес, UBauto.com-оос худалдан авалт хийх эрх зэрэг Block Drop-уудыг хүртэх боломжтой.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn