Үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэчлэл айсуй

Энэ сарын 29-нд үл хөдлөх хөрөнгийн үнийг буулгах зорилготой, төслүүдэд хөрөнгө оруулалт босгох зориулалт бүхий Block.mn платформын нээлт болно.
Үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэчлэл айсуй

Сүүлийн үед манай улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт олон сорилт тулгарах болсон билээ. Үүнд, дэлxий дахинд тулгараад байгаа цар таxал, дайн зэрэг гадаад хүчин зүйлээс шалтгаалж зарим барилгын материалын үнэ 45-200%-аар өссөнийг дурдаж болох юм. Түүнчлэн барилгын төслийн санхүүжилтийн 70 орчим хувийг зээлийн эх үүсвэрээр шийддэгээс болж худалдан авагчдад үнийн дарамт багагүй нөлөөлөх нь бий. Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэхэд зориулж олон нийтээс хөрөнгө оруулалт төвлөрүүлэх шинэ загвар санал болгож буй Block.mn платформ тун удахгүй нээлтээ хийхээр болжээ.

Тус платформ үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан, тодорхой дүнгийн өгөөж амалдаг бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулж байна. Хөрөнгө оруулагчид ямар нэг төсөлд хөрөнгө оруулахдаа хамгийн багадаа 12 сараар, хамгийн ихдээ 18 сараар мөнгөө байршуулах бөгөөд 12 сарын хугацаатай хөрөнгө оруулбал 15%-ийн өгөөж хүртэх бол 18 сард 27%-ийн өгөөжийг үүсгэн байгуулагчид нь амлаж байгаа юм.

Мөн оруулсан хөрөнгө оруулалтын дүнгээс хамаарч 500,000-2,000,000 төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний лояалти /loyalty/ оноо авах, тухайн үл хөдлөх дээр тодорхой хэмжээний хямдрал үзүүлэх гэх мэт урамшууллууд багтаажээ.

10 дугаар сарын 29-нд болох платформын нээлтийн үеэр анхны харилцагч байгууллага болоx "UB Group"-ийн хэрэгжүүлж буй Vision tower, Central Park төсөлд хөрөнгө оруулж, дээр дурдсан өгөөж, үр ашгийг хүртэх боломж нээгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг нээлтийн өдрөөс долоо хоногийн өмнө нээгдэх www.invest.ubgroup.mn вэб сайтаас авч болох ажээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn