MEF2022: Баруун хүрдтэй машины зохицуулалтыг ойрын хугацаанд Засгийн газарт оруулах бололцоотой гэв

Монголд баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг импортоор оруулахыг хориглох тухай олны анхаарлын төвд байгаа энэ асуудалд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ тайлбар өгөв.
MEF2022: Баруун хүрдтэй машины зохицуулалтыг ойрын хугацаанд Засгийн газарт оруулах бололцоотой гэв
TUGSBILEG

“Хот, хөдөөгийн сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэгт хотын замын түгжрэлийг бууруулах бодлого, арга замын талаар илтгэгчид байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр оролцогчид буруу хүрдтэй машины импортыг хэзээ хаах вэ, зам дээр хэзээ явуулахгүй вэ, энэ талаарх яг шийдвэр гарсан уу гэсэн асуултыг шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад тавьсан юм. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өгөв.

Тэрээр :

-Баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг хотын замын түгжрэлтэй холбох нь зохисгүй юм. Харин замын хөдөлгөөний аюулгүй байдалтай илүү холбоотой. Улсын хэмжээнд автозамын хөдөлгөөнд оролцож байгаа машинуудын 56%-ийг баруун талдаа жолооны хүрдтэй автомашин эзэлж байна. Харин Монгол Улс зүүн талдаа хүрдтэй машины замтай орон. Сүүлийн үед гарч буй ослын 60%-ийг баруун хүрдтэй машины осол эзлээд байна. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой байдал үүсгээд байна.

Япон улс энэ төрлийн автомашиныг Монгол руу импортолж байгаа хэмжээгээрээ дэлхийд эхний 6 дугаарт орж байгаа. Жилд манай улсад орж ирж байгаа машины 65-70% нь Японоос буюу баруун талдаа жолооны хүрдтэй автомашин эзэлж байна. Иймд олон улсад хэрэглэж байгаа аргуудыг манайх нэвтрүүлэх нь зүйтэй. Тодруулбал, 1 дүгээрт насжилтаар нь , 2 дугаарт гүйлтээр нь зохицуулан, хурдан шуурхай, шулуухан шийдэх ёстой. Энэ талаар нийслэл дээр санал асуулга явуулж байгаа. Яамны зүгээс нийслэлтэй ярилцаад ойрын хугацаанд Засгийн газарт оруулах бололцоотой гэж үзэж байна гэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn