Т.Дэлгэрхүү: Капитал банкны ипотекээс бусад бүх зээл чанаргүй

"Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагч өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл хийв.
Т.Дэлгэрхүү: Капитал банкны ипотекээс бусад бүх зээл чанаргүй

Капитал банкны битүүмжлэгдсэн 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын санд хувь тэнцүүлэн шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. Тус банкийг төлбөрийн чадваргүй гэж үзэн татан буулгасан. Иймд "Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг Монголбанкнаас томилсон бөгөөд тэд өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулав.

Тус банк бүх зээлээ шүүхэд өгөөд шийдвэр гаргуулчихсан. Төлбөр авагч нь төр буюу Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан юм. Иймд аль болох төлбөрийг яаралтай барагдуулах шаардлагатай байгаа. Одоо байгаа эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж байгаа. Капитал банкны ипотекээс бусад бүх зээл чанаргүй гэж Монголбанкнаас Капитал банкны эрх хүлээн авагчаар томилогдсон Т.Дэлгэрхүү онцлов. Зарим зээлдэгч нь нас барсан, зарим нь сураггүй оргон зайлсан гэнэ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тус банкнаас зээл авсан гэх сүүлийн үеийн мэдээллийг няцаав.

Доор дурдсан эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, 2 санг хохиролгүй болгож хүрэлцэнэ гэнэ. Эд хөрөнгүүдийн дуудлага худалдаа нээлттэй болдог байна. Дараагийн дуудлага худалдаа энэ сарын 21-нд болох аж.

Капитал банкны битүүмжлэгдсэн хөрөнгөд:

• 52.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний 44 объект,

• 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7 үйлдвэр,

• 32 тэрбум төгрөгийн үнэ бүхий 46 орон сууц,

• 26.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 82 газар,

• 2.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 4 зоорь,

• 656 сая төгрөгийн үнэ бүхий барьж буй 3 барилга,

• 228 сая төгрөгийн үнэ бүхий фермийн 7 барилга,

• 564 сая төгрөгийн үнэ бүхий 6 гарааш багтаж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn