Монголоос ургамал, амьтны генетик нөөц ашиглах бол тусгай зөвшөөрөл авдаг болжээ

Тухайлбал, чихэр өвсийг ашиглан олон орон хавдрыг анагаах эм гарган авч байна. Гэвч манайх хуульгүй байснаас ашиглаж, хамгаалж, тодорхой татвар авч чадахгүй байсан.
Монголоос ургамал, амьтны генетик нөөц ашиглах бол тусгай зөвшөөрөл авдаг болжээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Н.Ганибал, Г.Мөнхцэцэг, Ж.Батжаргал нар намрын чуулганаар хэлэлцсэн асуудлынхаа талаар танилцуулав.

Тус байнгын хороо өөрийн эрхлэх ажлын хүрээнд нэлээд хяналт шалгалт хийж ажилласан байна. Намрын чуулганы хугацаанд 7 удаа хуралдаж 8 тогтоол баталж, 2 хяналт шалгалтын ажлын хэсгийн тайлан мэдээллийг сонсжээ.

Хэлэлцүүлэгт бэлтгэж УИХ-аар батлуулсан нэг чухал хууль нь Генетик нөөцийн тухай хууль. Энэ нь анхдагч хууль юм байна. Энэ талаар гишүүн Г.Тэмүүлэн “Манай улсаас өнөөдөр ан амьтан ургамал, бичил биетэн зэргээс гаралтай генетик нөөц ашигласан олон орны жишээ бий. Тухайлбал, чихэр өвсийг ашиглан олон орон хавдрыг анагаах эм гарган авч байна. Гэвч манайх хуульгүй байснаас ашиглаж хамгаалж, тодорхой татвар авч чадахгүй байсан. Иймд байгалийн гаралтай генетик нөөц баялгийг ашиглан, эдийн засгийн эргэлтэд оруулж, төлбөр хураамж авч ашиг хүртэх боломжтой болж байна. Ийм чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг 9 үйлдвэр манайд байна. Чацаргана, адууны чөмөг гэх мэт. Хуультай болсноор Монголоос генетик нөөц ашиглах гэж байгаа бол тусгай зөвшөөрөл авч, бүртгүүлж, Монголын талтай хамтран ажиллах ёстой гэсэн зохицуулалттай болсон. Ингэхээр цаашид анагаахын салбарт дэвшил гарна” гэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn