“Америкийн өдрүүд”-ийн хүрээнд зохиогдох арга хэмжээнүүд олон нийтэд нээлттэй болно

Америкийн өдрүүд цуврал арга хэмжээ зургаадугаар сарын 15-наас 30-ны хооронд зохион байгуулагдах юм.
“Америкийн өдрүүд”-ийн хүрээнд зохиогдох арга хэмжээнүүд олон нийтэд нээлттэй болно

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярыг тэмдэглэж Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас соёл урлагийн цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Америкийн өдрүүд цуврал арга хэмжээ зургаадугаар сарын 15-наас 30-ны хооронд болох юм. Энэ хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд нь бүгд үнэ төлбөргүй бөгөөд олон нийтэд нээлттэй явагдах болно.

-Энэ сарын 15-19-нд Тэнгис кино театрт Америкийн баримтат кино өдрүүд
-Энэ сарын 15-16-нд NASA-гийн инженер асан, STEMBoard технологийн компанийг үүсгэн байгуулагч Аиша Бөү-ийн хэлэлцүүлэг, уулзалтууд
-Энэ сарын 21-24-нд Америкийн төвд соёл боловсролын талаарх танилцуулга
-Энэ сарын 26-30-нд Америкийн цэргийн хамтлаг Улаанбаатар, Дархан хотноо тоглолт хийнэ.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудаснаас авах боломжтой.

Америкийн баримтат кино өдрүүд

Хэзээ: 6-р сарын 15-19
Хаана: Тэнгис кино театр
Facebook event: https://fb.me/e/5jXVRBEnf

Кино өдрүүдийн хүрээнд толилуулах уран бүтээлийн хуваарь (өөрчлөлт гарах магадлалтай)

6-р сарын 15: Сэтгүүлзүй

  • 18:00 Жозеф Пулитцер: Ард түмний дуу хоолой – 84 мин

  • 19:30 Хэлэлцүүлэг: Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн Жефф Саут

6-р сарын 16: STEM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)

  • 18:00 Хайсаар (богино цуврал) – 18 мин

  • 18:20 Хуваалцахуй – 13 мин

  • 20:00 Сансар эсвэл оргүй хоосон – 29 мин

  • 20:15 Мянганы сорилтын корпорац – Усны түүхүүд (богино кинонууд) – 60 мин

6-р сарын 17: Кино уран бүтээл

  • 18:00 “GODSEND” кино төслийн танилцуулга – 60 мин

  • 20:00 Долгион урлахуй: Киноны дуу чимээний урлаг – 94 мин

6-р сарын 18: Хүний эрх

  • 10:00 Кино боломж – 98 мин

  • 15:00 Гэсэн хэдий ч – 79 мин

  • 17:30 Лос Анжелесийн цагдаа эмэгтэйчүүд – 23 мин

6-р сарын 19: Олон ургалч байдал

  • 14:00 Түргэн тусламжийн тасаг – 80 мин

  • 16:00 Дэндүү Ральф – 108 мин

  • 19:00 Ремикс: Хип хоп Икс загвар – 67 мин

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn