MEF2022: Г.Ёндон: Эрчим хүчний нүүрсний хэрэглээ буурах нь тодорхой боллоо

"Аж үйлдвэржилтийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэгт уул уурхай салбарын талаар хэлэлцэж эхлэв.
MEF2022: Г.Ёндон: Эрчим хүчний нүүрсний хэрэглээ буурах нь тодорхой боллоо

"Монголын эдийн засгийн чуулган 2022" үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар 6 салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж буй билээ. “Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр эхэлж байна.

"Аж үйлдвэржилтийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого" илтгэл танилцуулж байна. Тэрээр уул уурхайн зарим бүтээгдэхүүний хэрэглээ үнэ ханш өсөх нь дэлхийн зах зээл дээр тодорхой болж байгаа ч зарим нь буурч байгааг тодотгов. Тухайлбал, эрчим хүчний нүүрсний хэрэглээ буурах нь тодорхой болж байгааг дурдав. Уул уурхайн салбарт хайгуул, олборлолт, боловсруулалт зэргийг шинэ түвшинд хийж "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд уул уурхайн салбарт газрын хэвлийд байгаа баялгийг хэрхэн мөнгө болгож халааслах вэ гэдэг шинэ эхлэлийг тавина хэмээн сайд онцлов.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn