
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрүүдийг хэлэлцэнэ. Эдгээр нь
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл, Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/,
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ юм.
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар АХБ-наас 23 сая ам.долларын зээл авна. Зээлийн хүүг Лондоны банк хоорондын зээлийн хүү болох ЛИБОР-оор тооцон төлнө. Зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөх хугацаа 19 жил байна.
Энэ төслийг хэрэгжүүлснээр дараах гурван үр дүнд хүрнэ гэж тооцоолжээ.
Эх сурвалж: dnn.mn