Нийслэлийн 6 дүүргийн Иргэдийн нийтийн хурлыг зогсоогоод байна

Хуулийг шинэчилснээр 2022 оны 1 дүгээр сараас эхлэн Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг зогсоохоор болсон.
Нийслэлийн 6 дүүргийн Иргэдийн нийтийн хурлыг зогсоогоод байна

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор хоорондоо зөрчилтэй зүйл заалтыг буруугаар ашиглах нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, Хуулийг шинэчилснээр 2022 оны 1 дүгээр сараас эхлэн Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг зогсоохоор болсон. Ингэснээр иргэд Иргэдийн нийтийн хурлаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болж байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж байна.

Мөн шинэ хууль нь батлагдсан ч уг хуулийг дагаж мөрдөх журам гараагүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн Иргэдийн нийтийн хурлыг зогсоогоод байгаа юм байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn