Ч.Хүрэлбаатар: Инфляц оны төгсгөлд 17%-д хүрнэ

-Өнөөдрийн байдлаар инфляц буюу өргөн хэрэглээний барааны индекс 15%-тай байгаа бол оны төгсгөлд улам өснө гэж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар үзэж байна-
Ч.Хүрэлбаатар: Инфляц оны төгсгөлд 17%-д хүрнэ

Манай улсын хэмжээнд бүх бараа, үйлчилгээний үнэ огцом өссөн тул өргөн хэрэглээний барааны үнийн индекс ч нэмэгдсэн. Нөхцөл байдал ийм байхад инфляцыг ирэх 2023 онд 8%-д хүргэнэ гэсэн зорилтыг Монголбанкнаас гаргажээ. Энэхүү 8%-ийн зорилтыг энэ оны төсөвт ч тусгасан бөгөөд өнөөдөр УИХ-аар эцсийн хэлэлцүүлгийг хийж буй Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ. Бүх зүйлийн үнэ өссөн, төгрөгийн ханш суларсан ийм үед инфляцыг огцом бууруулж ирэх онд 8%-д барина гэдэг хэрэгжих бололцоогүй, худал таамаг гэж олон гишүүн шүүмжилж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Инфляц одоо 15%-тай байгаа, оны төгсгөлд 17%-тай гарах болов уу. Валютын ханш 3,100 гарчихсан. 2022 оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр ч Монголбанкнаас 8%-д барина гэж ярьсаар байгаад батлуулсан. 2023 оны төсвийн төсөөлөл дээр ч ийм зорилт тавьсан байгаа нь ард түмнээр даажигнасан явдал. Иймд УИХ хариуцлага зоригтой тооцдог байх ёстой гэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn