Олон улсын тэргэнцэртэй иргэдийн өдөр тохиож байна

Жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг ОЛОН УЛСЫН ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН ӨДӨР (International Wheelchair Day) болгон 2008 оноос олон улсад тэмдэглэж ирсэн.
Олон улсын тэргэнцэртэй иргэдийн өдөр тохиож байна

Эл өдрийг тэргэнцэртэй иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх, тэдний өдөр тутмын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд саадгүй байдал, хүртээмжийг сайжруулах эрхийн өдөр болгон тэмдэглэдэг.

2022 оны “International Wheelchair Day”-ийг орчны хүртээмжийг нэмэгдүүлж, хүн бүрийн оролцоог хангасан нийгмийг бий болгоё урианы дор зохион байгуулж байна.

Тэргэнцэртэй төдийгүй дугуйт хэрэгсэл ашигладаг хүн бүхэнд энэ өдөр чухал бөгөөд амьдарч байгаа орчин нөхцөлөө бүх хүнд хүртээмжтэй, хүнлэг, энэрэнгүй нийгмийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгыг агуулдаг байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn