Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 9: Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлууд

Энэ удаагийн нийтлэлээр ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлуудыг онцоллоо.
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 9: Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлууд
menuaingles.blogspot.com

2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуультай холбоотой анхаарвал зохих зохицуулалтуудыг таниулан сурталчлах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор цувралаар хүргэж буй билээ.

Энэ удаагийн нийтлэлээр ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлуудыг онцоллоо.

Ажил олгогч ямар тохиолдолд ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах вэ?

Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажил олгогч ажлын байрыг нь хэвээр хадгална:

1. Ээлжийн амралттай;

2. Донорын үүрэг гүйцэтгэх, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай; Харин доорх тохиолдлуудад энэ хэсэг хамаарахгүй:

  • Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;

  • Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

  • Ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон.

3. Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;

4. Хамтын хэлэлцээ хийх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, хууль ёсны ажил хаялтад оролцож байгаа;

5. Ажилтан гэрч, хохирогчийн хамгаалалтад байгаа бол нэг жил хүртэл хугацаагаар;

6. Цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд;

7. Хугацаат цэргийн жинхэнэ алба хааж байгаа;

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу өөр ажилд түр шилжүүлсэн;

9. Ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн;

10. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан нөхцөл арилах хүртэл хугацаагаар;

11. Ажил олгогчийн зөвшөөрсөн хугацаагаар сургалтад хамрагдаж байгаа;

12. Хувийн чөлөөтэй байх хугацаанд;

13. Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан, эсхүл ажил олгогчтой тохиролцсон бусад тохиолдолд.

Өмнөх Хөдөлмөрийн тухай хуулийн энэ зохицуулалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Одоо үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажлын байрыг нь хадгалах тохиолдлуудыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийнхтай харьцуулбал дараах ялгаатай байна.

  • Төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах заалт хасагдсан;

  • 5 дугаарт гэрч, хохирогчийн хамгаалалтад байгаа бол нэг хүртэл жилийн хугацаанд гэж хугацаа заасан бөгөөд өмнө нь хугацаа заадаггүй байсан;

  • Дээрх 7-11 дүгээрт дурдсан тохиолдлуудыг шинээр нэмсэн;

  • 12 дугаарт дурдсан хэсгийг өмнөх хуульд “захиргааны чөлөөтэй байгаа” гэсэн байсныг өөрчлөн найруулсан;

  • 13 дугаарт дурдсан дээр “эсхүл ажил олгогчтой тохиролцсон бусад тохиолдолд” гэж нэмсэн.

Эцэст нь тодруулахад жирэмсний болон амаржсаны амралт дуусахаас өмнө ажилтан хүүхэд асрах чөлөөний хүсэлтээ ажил олгогчид бичгээр өгч, хэдий хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгосон тухай тодорхой заасан ажил олгогчийн тушаал үйлдүүлэн авах нь хугацаа тодорхойлох, чөлөөг албажуулахад чухал ач холбогдолтой. Эдгээр нь бүгд хууль зүйн үр дагавар үүсгэдэг ба ажилтан, ажил олгогч үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байх нь цөөнгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа, хугацаат цэргийн жинхэнэ алба хааж буй ажилтан заасан хугацаа дууссанаас хойш ажлын 15 өдрийн дотор ажилдаа ороогүй, эсхүл уг хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлт гаргаагүй бол ажлын байрыг хадгалах ажил олгогчийн үүрэг дуусгавар болох шинэ зохицуулалт нэмэгджээ. Хөдөлмөрийн тухай хуульд “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг ямар нэг байдлаар тодорхойлоогүй.

Өмнөх Хөдөлмөрийн тухай хуульд энэ зохицуулалт байгаагүй, шинэ зүйл тул жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа, хугацаат цэргийн жинхэнэ алба хааж буй ажилтан ажилдаа эргэн орох хугацаан дээр төдийлөн ач холбогдол өгч, анзаараагүйгээс ажлын байраа алдах эрсдэлтэй тул энэ асуудлыг зориуд сануулж байна.

Эцэст нь тодруулахад жирэмсний болон амаржсаны амралт дуусахаас өмнө ажилтан хүүхэд асрах чөлөөний хүсэлтээ ажил олгогчид бичгээр өгч, хэдий хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгосон тухай тодорхой заасан ажил олгогчийн тушаал үйлдүүлэн авах нь хугацаа тодорхойлох, чөлөөг албажуулахад чухал ач холбогдолтой. Эдгээр нь бүгд хууль зүйн үр дагавар үүсгэдэг ба ажилтан, ажил олгогч үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байх нь цөөнгүй.

Бусад зохицуулалт

Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлагдсанд тооцож, Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмж олгоно.

Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна.

Хариуцлага

Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд цуцалсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ажил олгогчийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 9: Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлууд
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 1: Хууль батлагдахаас өмнө байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийн тухайд
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 9: Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлууд
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 2: Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхийг хориглох
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 9: Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлууд
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 3: Хөдөлмөрийн гэрээ, түүний талууд, хөдөлмөрийн гэрээний хэлбэр
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 9: Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлууд
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 4: Хөдөлмөрийн гэрээний гол ба нэмэлт нөхцөлүүд, хөдөлмөрийн гэрээний хугацаа
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 9: Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлууд
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 5: Үл өрсөлдөх үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 9: Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлууд
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 6: Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 9: Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлууд
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 7: Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох нь
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 9: Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлууд
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 8: Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь эмэгтэйчүүдийн эрхийн тухай

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn