Монгол: Евразийн эрх чөлөөний арал

Вашингтонд төвтэй Freedom House ОУ-ын байгууллага 2022 оны дэлхийн эрх чөлөөний индексийг танилцууллаа.
Монгол: Евразийн эрх чөлөөний арал
© Freedom House

Тус байгууллагын 2022 оны тайланд дэлхийн 195 улс орныг хамруулснаас Израил, Өмнөд Солонгос, Тайвань, Японыг эс тооцвол Азийн эх газарт Монгол Улс ганцаараа эрх чөлөөтэй ангилалд багтжээ. Манай улс 100 онооноос 84 оноо авсан бөгөөд улс төрийн эрхийн хувьд 40 онооноос 36, иргэний эрх, эрх чөлөөний үзүүлэлтээр 60 онооноос 48 оноо авчээ.

Судалгаанд хамрагдсан 195 улсын 83 нь “эрх чөлөөтэй”, 56 нь “хагас эрх чөлөөтэй”, мөн 56 нь “эрх чөлөөгүй” ангилалд орсон агаад Freedom House-ийн судалгааны баг сүүлийн 16 жилд дэлхий даяар эрх чөлөө хумигдсаар байгааг анхааруулав. Цар тахлын нөлөөгөөр 2020 онд л гэхэд дэлхийн 73 улсын эрх чөлөөний индекс муудсан байхад ердөө 28 улсын индекс сайжирсан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрөгч 2021 оны хувьд 60 улсын индекс муудсан бол 25 улсын индекс сайжирсан байна.

Ногоон өнгөөр эрх чөлөөний индекс сайжирсан орнуудыг, улаанаар индекс нь муудсан орнуудын тоог харуулжээ.
Ногоон өнгөөр эрх чөлөөний индекс сайжирсан орнуудыг, улаанаар индекс нь муудсан орнуудын тоог харуулжээ.
Эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй орчин нөхцөлд амьдарч буй хүмүүсийн хувь хэмжээ.
Эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй орчин нөхцөлд амьдарч буй хүмүүсийн хувь хэмжээ.

Өнөөдөр дэлхий дээрх 10 хүн тутмын 8 нь эрх чөлөөгүй буюу хагас эрх чөлөөтэй байна. 2005 онд дэлхийн хүн амын 46% нь эрх чөлөөтэй ангилалд хамаарч байсан бол энэ тоо 2021 онд 20.3% болтлоо буурчээ. Энэ зуур хагас эрх чөлөөтэй ангилалд хамаарах хүн амын тоо 17.9%-аас 41.3%-д хүрч огцом өсжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn