Зээлийн мэдээллийн сангийн (ЗМС) эдийн засагт үзүүлэх нөлөө
www.theguardian.com

Зээлийн мэдээллийн сангийн (ЗМС) эдийн засагт үзүүлэх нөлөө

ЗМС олон эх сурвалжаас цуглуулсан өгөгдлөө боловсруулан зөвхөн "лавлагаа" гаргаад зогсохгүй олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой.

Гарчгаас одоогийн Монголбанкны Зээлийн мэдээллийн сан (ЗМС)-ийн үзүүлдэг "зээлийн мэдээллийн лавлагаа" нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг талаар асуулт гарч магадгүй. Энгийнээр хариулбал ЗМС олон эх сурвалжаас цуглуулсан өгөгдлөө боловсруулан зөвхөн лавлагаа гаргаад зогсохгүй олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой аж.

Жич: ЗМС-ийн олон талт бүтээгдэхүүний талаар өмнөх нийтлэлүүдээс энд дарж уншина уу...

Тухайлбал, 2020 оны 8 дугаар сард Монгол Улсын Их Хурал "Зээлийн хүүг бууруулах стратеги"-ийг баталсан бөгөөд доорх голлох асуудал тусгагдсан байдаг. Зээлийн хүү буурснаар бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх санхүүгийн таатай орчин бүрдэх, эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлөл үзүүлэх юм.

  1. Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлэх;

  2. Зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах;

  3. Зээлийн үйл ажиллагааны зардлыг бууруулах;

  4. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах.

www.mongolbank.mn

Зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах

  • 2021 оны IV улирлын байдлаар банкнуудын нийт зээлийн багцын 8.5%-ийг чанаргүй зээл (зээлээ 90 хоногоос дээш хугацаа хэтрүүлсэн), Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын нийт зээлийн багцын 7%-ийг чанаргүй зээл эзэлж байгаа бол цар тахал, дайнаас улбаалсан эдийн засгийн хямрал явагдаж зээлийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байна.

  • Эдийн засгийн энэхүү үзэгдэл нь түр зуурынх бөгөөд банк, санхүүгийн байгууллагууд зээлийн эрсдэлд өртөж байгаа ч хэрвээ ЗМС-ийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулсан тохиолдолд нэг талдаа зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, нөгөө талдаа санхүүгийн хариуцлагатай иргэд, ААН-ийг бий болоход нөлөөлөх юм.

Жич: Банк, ББСБ-ууд журмын дагуу (Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам, Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам) хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлд эрсдэлийн сан байгуулдаг бөгөөд чанаргүй, муу зээл болон түүнд хуримтлуулж тооцсон хүүгийн авлагатай холбоотой үйл ажиллагааны зардлууд, шүүхийн хураамж, шимтгэл, зээлийн эргэн төлөлтийн хугацаа алдалт зэрэг багтана.

Зээлийн үйл ажиллагааны зардлыг бууруулах

  • Монголын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкны салбар эзэлдэг бөгөөд уламжлалт хэлбэр болох салбар, нэгжээрээ дамжуулан харилцагчид зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь нийт үйл ажиллагааны зардлын 17 орчим хувийг эзэлдэг байна.

  • Харин ЗМС-ийн үр ашигтай хувилбар нь банк, санхүүгийн салбарын дээрх зардлыг бууруулах, эерэг утгаараа зээлийн хүүд шууж нөлөөлж буурах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Санхүүгийн боловсролтой, сахилга баттай харилцагчийг нэмэгдүүлэх

  • ЗМС-ийн голлох нэгэн төрлийн үйлчилгээ бол харилцагчийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, санхүүгийн өндөр сахилга баттай харилцагчийг бэлтгэх явдал.

  • Дэлхийн банкны Монголд санхүүгийн шийдвэр гаргалтыг сайжруулах замыг нээх нь нэртэй судалгааны тайланд “Монголчууд зээл, хуримтлал болон хөрөнгө оруулалтын хамгийн үр өгөөжтэй шийдвэр гаргахад шаардлагатай үндсэн санхүүгийн ойлголтын талаар хязгаарлагдмал мэдлэгтэй байна” гэж дүгнэсэн байдаг.

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn