“Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн хувьцааг таван сая болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа.
“Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн хувьцааг таван сая болгоно

Шинэчилсэн дүрмээр Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо. Ийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны тоо хэмжээг хоёр саяар нэмэгдүүлж, давуу эрхийн хувьцааг таван сая болгон Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх, бүртгэлийг баталгаажуулна.

Ингэснээр байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх боломж бүрдэх юм. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа. Мөн хуралдааны үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа нь зогссон зарим охин компани болон тэдгээрийн Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгахыг гүйцэтгэх удирдлагуудад үүрэг болгов.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn