Манай улс 3.2 тэрбум ам.доллар буюу 6-7 сарын валютын нөөцтэй байна

Банкнууд энэ жил 600 сая ам.долларыг гадаадаас татна гэжээ. Энэ зорилтод хүрвэл ханш тогтворжино гэж Монголбанкны ерөнхийлөгч хэлэв.
Манай улс 3.2 тэрбум ам.доллар буюу 6-7 сарын валютын нөөцтэй байна
B.Chadraabal

Монголын валютын нөөцийг удирдаж, хамгаалах үүрэгтэй ажилладаг Монголбанкны мэдээллээс тоймлов. Манай улс өнөөдрийн байдлаар 3.2 тэрбумын ам.доллартой буюу 6-7 сарын валютын нөөцтэй байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үнэ тогтворжуулах арга хэмжээний талаарх мэдээллийн үеэр дараах баримтыг хэлэв. Валютын ханш өссөн, ховордсон нь инфляц дарамтад орох гол шалтгаан болж байна.

Монгол Улс жилд 6.9 тэрбум ам.долларын импорт хийдэг. Энэ жилийн хувьд эхний 3 сард 8 тэрбум ам.доллароор өсөх хандлагатай байжээ. Тэгэхээр цаашид нөөцийг нэмэх шаардлага тулгарч байгаа юм.

Арилжааны банкнууд энэ онд 600 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас татан авчрах боломжтой гэж Төвбанк руу мэдэгдсэн байна. Хэрэв энэ зорилт хэрэгжиж чадвал валютын нөөц хэвийн байдалд орж ханш тогтворжино гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэв.

Мөн инфляц буюу өргөн хэрэглээний барааны үнийн индекс өсөхөд шатахуун, мах, гурил 3 хэт нөлөөлөлтэй байна.

Инфляцын түвшин:

  • 1 дүгээр сард 14-16%

  • 2 дугаар сард 14-15% гээд тогтворжиж ирсэн ч олон улсын дайны хямралаас үүдэн дахиад дарамт учирсан.

Инфляц өсөхөд хамгийн их нөлөөлөлтэй нь:

  • Нефть-20%

  • Мах-20%

  • Гурил-1%

Инфляцын өсөлтийн 40% гаруйг эцэлж байгаа энэ 3 бүтээгдэхүүний үнэ тогтворжиж чадвал инфляц тогтвортой байна гэж Монголбанкны удирдлага үзэж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn