Үнэт цаасны мэдлэг №5: Хөрөнгийн бирж гэж юу вэ?

Хөрөнгийн биржийн талаар нэгд нэгэнгүй судлаад үзье.
Үнэт цаасны мэдлэг №5: Хөрөнгийн бирж гэж юу вэ?
Эх сурвалж: Getty Images

Хөрөнгийн бирж гэдэг нь үнэт цаас худалдаж авах, худалдах, шинээр гаргах үйл ажиллагаа явагддаг нэгэн төрлийн зах ажээ. Үйл ажиллагаа нь хууль дүрмийн дагуу хяналт доор явагдах бөгөөд хөрөнгө оруулагчид болон санхүүжилт хэрэгтэй байгаа талуудын эрх ашгийг бүрэн хангаж ажилладаг байна. Компаниудын хувьд хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа, бонд гаргах замаар үнэт цаасны зах зээлд оролцох бол хөрөнгө оруулагчдын тухайд үнэт цаасны компани болон бусад оролцогч байгууллагын тусламжтай зах зээлд оролцоно. Том зургаар нь харвал хөрөнгийн бирж эдийн засгийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тэд хөрөнгө оруулагчдад арилжаа хийх боломжийг нээлттэйгээр хангадаг байна.

Үүсэл, хөгжил онцлох үйл явдал...

  • Эрт үед: Дэлхийн хамгийн анхны нээлттэй хувьцаат компани 1602 онд Европын Голланд улсын нийслэл Амстердам хотноо байгуулагдсан ба тухайн компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах эрэлт, хэрэгцээ үүссэн тул анхны хөрөнгийн бирж тус хотноо бий болжээ. Үүний дараа 1773 онд Лондонд, 1790 онд Филадельфид, 1792 онд Нью Йоркод тус тус хөрөнгийн биржүүд үүд хаалгаа нээсэн бөгөөд аж үйлдвэрийн хувьсгалтай зэрэгцэн хөрөнгийн биржийн хөгжил асар хурдтайгаар хөгжсөөр ирсэн байна.

  • Баттонвудын гэрээ: АНУ-ын хөрөнгийн биржийн үүсэл хөгжил Нью Йорк хотын Уолл Стрит дэх 24 брокер, арилжаачны дунд хийгдсэн Баттонвудын гэрээнээс эхлэлтэй ажээ. Тус гэрээнд арилжааны талаарх дүрэм журмыг тусгаж, бүгд даган мөрдөхөө амлаж байв. Энэ үйл явдал нь одоогийн бидний сайн мэдэх дэлхийн санхүүгийн төв болсон Уолл Стритийн эхлэл байлаа.

  • Хувьцааны индекс: Анхны хувьцааны индекс 1884 онд бий болсон бөгөөд Dow Jones & Company болон The Wall Street Journal-ийг үүсгэн байгуулсан Чарльз Доу хэмээх эрхэм дэлхийн хамгийн анхны хувьцааны индекс болох Dow Jones Transportation Index-ийг гаргажээ. Индекс нь биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ, өдрийн арилжааны дундаж гүйлгээ, арилжаалагдсан өдрийн тоо зэрэгт үндэслэн багцын үнийг илэрхийлдэг аж.

  • Электрон арилжаа: Технологийн хөгжил дэвшил хөрөнгийн зах зээлд ч нөлөөлж, анхны үнэт цаасны электрон буюу цахим арилжаа 1971 онд Nasdaq бирж дээр явагдаж эхэлжээ. Өдгөө тус биржээр дэлхийн тэргүүлэх технологи болон бусад салбарын компанийн хувьцаа арилжаалагдаж байна.

Эх сурвалж: Sodon News
Эх сурвалж: Sodon News

Хөрөнгийн бирж хэрхэн ажилладаг вэ?

Хөрөнгийн биржийн хувьд хөрөнгө оруулагчид болон санхүүжилт шаардлагатай байгаа талуудын хооронд зуучлагчийн үүргийг гүйцэтгэх ба хувьцаа, бонд зэрэг санхүүгийн хэрэгслийг арилжаалдаг байна. Арилжааны хувьд анхдагч болон хоёрдогч хэмээн 2 ангилах ба брокер, дилерүүд гол үүрэг гүйцэтгэдэг аж. Үнэт цаасыг захиалагчийн буюу хөрөнгө оруулагчийн захиалгын дагуу худалдах болон худалдан авах ажлыг брокер гүйцэтгэх бол дилерийн хувьд өөрийн хөрөнгөөр арилжаанд оролцдог билээ.

Монголын хөрөнгийн биржийн тухайд

Манай улсын хувьд хөрөнгийн бирж 1991 онд үүсгэн байгуулагдсан ба тухайн цаг үеэс эхлэн үнэт цаасны анхдагч болох хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаж эхэлжээ. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл тасралтгүй хөгжсөөр ирсэн бөгөөд өнгөрсөн жилүүдэд зах зээлийн идэвхжиж, олон компаниуд үнэт цаасаа Монголын хөрөнгийн бирж дээр гаргаад байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn