Үнэт цаасны мэдлэг №3: Хувьцаа болон бондын ялгааг судлах нь

Та хувьцаа болон бондын ялгааг хэр сайн мэдэх вэ?
Эх сурвалж: The Balance
Эх сурвалж: The Balance

Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ч юунд хөрөнгө оруулалт хийхээ сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл танд хэрэгтэй байж магадгүй үүднээс хамгийн түгээмэл санхүүгийн хэрэгсэл буюу үнэт цаас болох хувьцаа болон бондын тухай өгүүлэх "Үнэт цаасны мэдлэг" цувралын ээлжит нэгэн дугаар бэлэн боллоо. Ингээд эхэлцгээе.

Хувьцаа гэдэг нь компанийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг илэрхийлэх үнэт цаас юм. Компанийн хувьцааг авах буюу хөрөнгө оруулалт хийснээр компанийн хөрөнгө, ашгаас эзэмших эрх үүсэх ажээ. Нөгөө талаар бизнесийн тэлэлт, хүчин чадлаа нэмэгдүүлэх болон бусад шалтгаанаар компанид санхүүжилт хэрэгтэй болдог бөгөөд энэхүү асуудлыг тэд хувьцаа гарган шийдвэрлэсээр иржээ. Хувьцааг үндсэндээ хоёр ангилж авч үзэж болох ба энгийн хувьцаа болон давуу эрхтэй хувьцаа хэмээн ангилдаг байна. Мөн компани ашигтай ажиллаж, олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэд өгөөж хүртээдэг ба тус өгөөжийг ногдол ашиг хэмээн нэрлэдэг билээ.

Харин бонд нь компани болон улсаас гаргасан өрийн бичиг бөгөөд үнэт цаас хэлбэрээр арилжаалагддаг байна. Бонд худалдан авснаар бонд гаргасан этгээдээс тогтмол хүүгийн төлбөр авах ба үүнээс нь шалтгаалж бондыг тогтмол орлоготой үнэт цаас гэж нэрлэх нь бий. Эсрэгээрээ бонд гаргагчийн зүгээс үйл ажиллагаанд нь санхүүжилт шаардлагатай болсон үед зээл авах болон хувьцаа гаргах асуудлаа шийдэх бус бондоор шийддэг ажээ. Бондыг дотор нь олон төрлөөр ангилдаг ч ерөнхийд нь хүү дээр тулгуурлаж хувьсах болон хөвөгч хүүтэй хэмээн 2 ангилдаг байна. Сонирхолтой нь бондыг хөрөнгө оруулагчид хоорондоо арилжаалах боломжтой ба бондын хүүгийн түвшин хэрхэн өсөхөөс үнэ хамаардаг аж. Маш энгийнээр ахин тайлбарлавал хэрэв та бондыг эзэмшиж эхэлбэл үнэт цаас гаргагчийн зээлдүүлэгч болох юм.

₮1.048
2021 онд компанийн бондын арилжаа 1,048,2 тэрбум төгрөгт хүрсэн нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 180.1 дахин өссөн дүн аж.

Төсөөтэй талуудыг шинжвэл?

  • Хөрөнгө оруулалт: Хувьцаа, бонд аль нь ч бай хөрөнгө оруулалтын нэг хэлбэр билээ. Хөрөнгө оруулагчид ирээдүйд өгөөж хүртэх зорилгоор тус үнэт цааснуудыг худалдан авдаг.

  • Хэрэгтэй санхүүжилт: Компани, засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд үйл ажиллагаа болон төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлэх зорилгоор хувьцаа, бонд гаргаж, олон нийтээс санхүүжилт татдаг.

  • Арилжаалагдах боломж: Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа болон бондыг арилжаалах бөгөөд үүн дээр тулгуурлан хөрөнгө оруулагч нар өгөөж хүртэнэ.

Эх сурвалж: Jason Briscoe / Unsplash
Эх сурвалж: Jason Briscoe / Unsplash

Тэгвэл ялгаатай байдал нь:

  • Цаг хугацаа: Хувьцааны хувьд хугацаа дуусна гэсэн ойлголт огт байхгүй бөгөөд илүү урт хугацааны хөрөнгө оруулалт хэмээн судлаачид үздэг. Харин бондын хувьд тогтсон хугацаатай ба хугацаа дууссан тохиолдолд арилжаа зогсдог байна.

  • Өгөөжийн хэлбэр: Хөрөнгө оруулагчид хувьцаа болон бонд худалдан авснаар ханшийн өөрчлөлтөөс ашиг хүртэх боломжтой. Бусад тохиолдолд зарим тохиолдолд л компани нэгж хувьцаандаа ногдол ашиг тараадаг бол бондын тухайд дийлэнх үед тогтмол хүүгийн төлбөр төлдөг гэдгээрээ онцлог юм.

  • Эрсдэлийн түвшин: Хувьцаа болон бондын эрсдэлийн түвшин харилцан адилгүй. Учир нь компанийн хувьцааны ханшийн хэлбэлзэл бондтой харьцуулахад илүү хүчтэй байдаг ба үүнээс шалтгаалж хөрөнгө оруулагч нар хувьцааг бондоос илүү эрсдэлтэй гэж үздэг байна.

Эцэст нь харвал хувьцаа нь танд компанийн тодорхой хэсгийг өмчлөх эрхийг олгодог бол бонд нь компани эсвэл засгийн газарт танаас зээлсэн зээлийг илтгэдэг. Тэдний хоорондох хамгийн том ялгаа нь цаг хугацаа, өгөөжийн хэлбэр оршиж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn