Улсын хэмжээнд 153 мянган тонн түлшний нөөцтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээг хүргэлээ.
Улсын хэмжээнд 153 мянган тонн түлшний нөөцтэй байна

Улсын хэмжээнд 6 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар нийт 153,074 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,104 тонн, АИ-92 автобензин 48,041 тонн, АИ-95 автобензин 6,342 тонн, дизель түлш 81,597 тонн байгаа ба АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 48 хоногийн, А-80 автобензиний 73, дизель түлшний 30 хоногийн, онгоцны түлш 69 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 74,827 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,015 тонн, АИ-92 автобензин 27,418 тонн, АИ-95 автобензин 4,017 тонн, ДТ 35,517 тонн байгаа ба АИ-92 автобензиний 29, АИ-95 автобензиний 55, дизель түлшний 32 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 14,704 тонн, хангайн бүсэд 10,267 тонн, төвийн бүсэд 36,612 тонн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,763 тонн байгаа юм.

Манай улс он гарсаар нийт 744.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 17.3 мянган тонн, АИ-92 автобензин 252.1 мянган тонн, АИ-95/98 автобензин 12.8 мянган тонн, дизель түлш 376.3 мянган тонн, онгоцны түлш 22.0 мянган тонн, бусад түлш 63.8 мянган тонн байгаа ажээ.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn