MEF2022: Төрийн өмчит компаниуд 2021 онд 11.8 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлжээ

Монголд нийт 467 аж ахуйн нэгж байгаагийн 168 нь төрийн өмчит, 299 нь орон нутгийн өмчит гэсэн ангилалд байна.
MEF2022: Төрийн өмчит компаниуд 2021 онд 11.8 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлжээ

"Монголын эдийн засгийн чуулган 2022"-ын Төрийн бүтээмжийн сэргэлт хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Энэ хэлэлцүүлгийн эхний хэсэг нь Төрийн бүтээмжийн сэргэлт: Эрх зүйн шинэтгэл, дараагийнх нь Төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал сэдвээр өрнөнө, Монгол Улсад нийт 467 аж ахуйн нэгж байна. Үүнд,

-168 нь төрийн өмчит

-299 нь орон нутгийн өмчит гэсэн ангилалд байна.

Үүнээс төрийн өмчит 170 компани 2021 оны байдлаар 11.8 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, 705 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ нь орлого, ашгийн хол зөрүүтэй, зарим төрийн өмчит компани алдагдалтай ажиллаж байгааг илтгэсэн тоо аж. Иймд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд бэлэн болжээ.

Төрийн бүтээмжийн хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын байранд болж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn