
Тус улсын Ерөнхий сайд Ли Сяньлун ирэх хоёр жилд дэлхийн эдийн засаг дахин шинэ хямралтай нүүр тулах магадлалтай хэмээн анхааруулжээ.
Цар тахлын эсрэг Бээжингийн баримталж буй хатуу бодлого дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар Европын хоёр дахь том логистикийн төв болох Антверп боомтын захирал Ж.Вандермайерэн “Томоохон сөрөг нөлөө үзүүлж байна. 2022 оны хувьд бүхэлдээ нөхцөл байдал өнгөрсөн оноос дордох нь тодорхой болсон” гэжээ.
22 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн эргэлддэг дэлхийн худалдааны 12%-ийг бүрдүүлэгч Хятад улсын томоохон хотуудад ээлж дараалан Ковид-19 халдварын эсрэг хөл хорио тогтоож байгаа нь үйлдвэрлэл тасалдаж, боомт, агуулахуудын ачаалал хэтэрч, нэгэнт үүссэн түгжрэлийг улам нэмэгдүүлэх, авто болон усан замаар тээвэрлэдэг чингэлэг тээврийн гацааг улам гааруулах шалтгаан болж, нийлүүлэлтийн глобал сүлжээ бүхлээрээ доголдоход хүргэж байгаа юм.
Энэ нь цар тахлын дараах дэлхийн эдийн засагт U хэлбэрийн огцом өсөлт гарна гэх өөдрөг хүлээлт, төсөөллийг үгүй хийж байна. Үүн дээр орос-украины дайнаас үүдэлтэй түүхий эдийн үнийн өсөлт, нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүсгэж буй явдал давхар нэрмээс болж байгаа билээ.
Эх сурвалж: Bloomberg