Шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 78.5%-иар өсжээ

Энэ оны эхний долоо хоногт А80 бензиний дундаж үнэ 2700 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 0.7%-иар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 78.5%-иар өссөн байна.
Шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 78.5%-иар өсжээ

Энэ оны эхний долоо хоногт А80 бензиний дундаж үнэ 2700 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 0.7%-иар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 78.5%-иар өссөн байна. Харин А92 бензиний дундаж үнэ 2730 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 0.7%-иар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 69.2%-иар, дизель түлшний дундаж үнэ 2850 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 0.7%-иар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 46.2%-иар тус тус өсжээ.

Тэрчлэн энэ оны эхний долоо хоногт 1 кг үхрийн мах дунджаар 11000 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 3.4%-иар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 32%-иар, 1 кг хонины мах дунджаар 11000 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32%-иар, ямааны мах дунджаар 9000 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 28.6%-иар тус тус өссөн байна.

Мөн элсэн чихэр дунджаар 3066 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 9.5%-иар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 31.4%-иар, цагаан будаа дунджаар 2766 төгрөг байгаа нь сарын дундаж үнээс 9.5%-иар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 6.4%-иар тус тус өсжээ.

Нэг литр шингэн сүү дунджаар 2800 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 18.1%-иар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 27.3%-иар өссөн байна. Нэг килограмм задгай гурилын үнэ дунджаар 1550 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнийн түвшинд, мөн өмнөх оны мөн үеийн дундаж үнийн түвшинд байна.

Эх сурвалж: dnn.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn