ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 9.5%-аас 20% болгож нэмэгдүүллээ

Украин улсад үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж ОХУ-ын Төв банкнаас бодлогын хүүгээ 10.5%-аар нэмэгдүүлж, 20%-д хүргэх шийдвэр гаргаад байна.
Эх сурвалж: Unsplash
Эх сурвалж: Unsplash

ОХУ болон Украин улсуудын хооронд үүсээд буй асуудлаас шалтгаалж АНУ, ЕХ болон дэлхийн бусад улс, орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн нь рублийн ам.доллартой тэнцэх ханш түүхэн доод түвшин болох 30%-аар сулрахад хүргэжээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус улсын Төв банкнаас бодлогын хүүгээ 10.5%-аар нэмэгдүүлж, 20%-д хүргэх шийдвэр гаргаад байна.

Мөн гадаад иргэдийн эзэмшиж буй ОХУ-ын үнэт цаасыг худалдах саналыг зогсоох талаар мэдэгдэл хийсэн аж. Өөр бусад томоохон шийдвэрээс нь дурдвал Төв банк банкны салбарын хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн банкны нөөцөөс 733 тэрбум рубль буюу 8.78 тэрбум ам.долларыг чөлөөлнө гэдгээ мэдэгджээ.

Барууны орнуудын зүгээс ОХУ-ын томоохон таван банкийг SWIFT системээс хасах шийдвэрт хүрсэн ба тус систем нь дэлхийн 200 орчим улсын 11 мянган санхүүгийн байгууллагын өдөр тутамд гүйлгээ хийгддэг аварга том систем юм. Энэхүү шийдвэр нь ОХУ-ын эдийн засагт хүнд цохилт өгөх нь ойлгомжтой.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn