MEF2022: Нүүрс баяжуулах үйлдвэр барих хуулийн этгээдтэй 2022-2024 онд гэрээ байгуулна

Цар тахал болон дайны дунд амьдарч буй монголчуудын хувьд өнөөдөр байгалийн баялгаа зохистой ашиглаж, экспортод гарган эдийн засгаа тэлэх, хөгжих боломжийг эрэлхийлж байна.
MEF2022: Нүүрс баяжуулах үйлдвэр барих хуулийн этгээдтэй 2022-2024 онд гэрээ байгуулна
TUGSBILEG

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж нефть, химийн аж үйлдвэрийн суурийг тавихаар Засгийн газраас төлөвлөсөн байна. Цар тахал, дайнаас үлэмж хамааралтай амьдарч буй монголчууд бидний хувьд газрын тосны үйлдвэр барих нь нэн тэргүүний зорилт болоод байна.

Мөн олон төсөл хөтөлбөрийг аж үйлдвэрийн салбарт хийхээр төлөвлөжээ. Тухайлбал,

-Нүүрсний экспортыг 2024 онд 50 сая тонн хүргэнэ.

-Нүүрсний экспортын 30%-д баяжуулалт хийн нэмүү өртөг шингээнэ.

-2022-2024 онд Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдтэй гэрээ байгуулна.

-2025 он гэхэд гол нэрийн ган бүтээгдэхүүний 80%-ийг дотооддоо хангана. 350 мянган тонн ган үйлдвэрлэх “Монгол ган цогцолбор”-ыг байгуулна.

-500 мянган тонн ширэм, 1 сая тонн кокс үйлдвэрлэх “Алтанширээт аж үйлдвэрийн парк”-ыг ашиглалтад оруулна.

-Оюутолгой орд, Эрдэнэт үйлдвэрт түшиглэн боловсруулах үйлдвэр байгуулж катодын зэс, аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

-Зэсийн баяжмалын экспортын хувьд 2025 онд 1.3 тэрбум ам.доллар, катодын зэс 3.6 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн зорилт тавьжээ.

"Монголын эдийн засгийн чуулган 2022" үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар болж буй “Аж үйлдвэржилтийн сэргэлт” хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн салбарынхан дээрх гол зорилтуудын талаар байр сууриа илэрхийлж байна. Цар тахал, дараа нь дайн гээд аль алинаас нь хамааралтай амьдарч буй монголчуудын хувьд энэ салбарт ашиг орлого олох туйлын зорилт байна. Байгалийн баялгаа дотооддоо олборлож, нэмүү өртөг шингээн угааж боловсруулж гадаад руу гаргахаар төлөвлөж байгаа ч далайд гарцгүй орны хувьд тээвэр ложистик, геополитикийн хувьд саад байгааг оролцогч бүр онцолж байлаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn