Монголбанк мөнгөний бодлогын хүүг 9%-д хүргэж огцом нэмлээ

Мөнгөний бодлогын хорооны шийдвэр танилцуулж байна.
Монголбанк мөнгөний бодлогын хүүг 9%-д хүргэж огцом нэмлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 3 дугаар сарын ээлжит хуралдаанаа хийсэн байна.

Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос гарсан шийдвэрийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын хорооны төлөөлөл нар мэдээллээ танилцуулж байна. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Олон улсын харилцааны хүндрэлээс шалтгаалан манай улсын эдийн засаг, инфляцад дам болон дам бусаар нөлөөлж байна. Эдийн засгийн тодорхой бус байдал улам нэмэгдсээр байгаа. Өнөөдрийн байдлаар инфляц улсын хэмжээнд 14.2%, Улаанбаатарт 15.2%-тай байна. Эдийн засгийн хүндрэл, инфляцын хэлбэлзэл түр зуурынх байх гэж бодож байсан нь геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй болоод байна. Үүнтэй холбоотой Мөнгөний бодлогын хорооноос зарим шийдвэрүүдийг гаргалаа. Монголбанк мөнгөний бодлогын хүүг 9%-д хүргэж нэмлээ" гэлээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn