Канвас бизнес загварын тухай – МакДоналдсын жишээ

Шинэ бизнес загвар боловсруулах, одоо байгаа бизнес загвараа баримтжуулах, сайжруулан шинэчлэхэд ашигладаг стратегийн удирдлагын загварыг Канвас бизнес загвар гэнэ.
Канвас бизнес загварын тухай – МакДоналдсын жишээ
Business Model Canvaswww.creativefabrica.com

Канвас бизнес загвар (Business Model Canvas) гэж юу вэ?

Энэ нь тийм ч хуучин ойлголт биш ээ. 2004 онд Alexander Osterwalder хэмээх эрхэм өөрийн дипломын ажил (thesis), 2010 онд хамтран бичсэн номдоо хоорондоо уялдаа холбоо бүхий есөн цонхноос бүтэх асуултын хариултыг олсон байдаг. Үүний ачаар бизнес санаагаа амжилттай хэрэгжих боломжтой эсэхийг амархан шинжих боломж бүрджээ.

Тухайлбал, дэлхийд гарааны бизнес (Start-Up) эрхлэгчдийн 90% нь дампуурдаг бөгөөд хамгийн түгээмэл алдаа буюу бүтэлгүйтлийн 42%-д зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлага байхгүй, 29%-д нь санхүүжилт болон мөнгөө оновчтой зарцуулаагүйгээс болдог гэсэн судалгаа гарсан байдаг. Харин бизнесээ оновчтой удирдаж, тулгамдаж буй асуудлуудаа хамгийн дөхөм шийдэх аргачлалуудын нэг нь Канвас юм.

Үүнийг илүү онолын хэллэгт ойртуулбал, шинэ бизнес загвар боловсруулах, одоо байгаа бизнес загвараа баримтжуулах, сайжруулан шинэчлэхэд ашигладаг стратегийн удирдлагын загварыг Канвас бизнес загвар гэнэ.

Жишээ болгоод дэлхийн түргэн хоолны томоохон төлөөллийн нэг МакДоналдс корпорац (McDonald’s corporation)-ын Канвас бизнес моделийг авч үзье.

Үйлчилгээний төрөл: Түргэн хоолны ресторан

Үүсгэн байгуулагдсан: 1940 оны 5 дугаар сарын 15, Сан Бернардино, Калифорниа

Үүсгэн байгуулагч: Ричард ба Морис Макдоналд (1 дүгээр ресторан), Рэй Крок (Макдоналдс корпорацийн үүсгэн байгуулагч)

Салбарын тоо, дэлхий даяар: 38,695 ресторан (2019)

Ажилтнуудын тоо: Ойролцоогоор 210,000 (2018)

The McDonald's Business Model Canvas
The McDonald's Business Model Canvaswww.finchandbeak.com
  • Value Propositions/Хэрэглэгчид хүргэх үнэ цэнэ: дэлхийн өнцөг булан бүрд тогтмол чанартай түргэн хоолоор үйлчлэх

  • Customer Segments/Хэрэглэгчийн сегментүүд: гэр бүл, ах дүүс болоод бизнес эрхлэгчид.

  • Strategic Partners/Түлхүүр түншүүд: Франчайз эзэмшигчид. Үйл ажиллагаагаа амжилттай явуулах компанийн загвар нь ханган нийлүүлэгчид, франчайз эзэмшигчид болоод МакДоналд. Бизнес ашигтай байхын тулд дээрх 3 зэрэгцэн цэцэглэн хөгжих хэрэгтэй.

  • Key Activities/Голлох үйл ажиллагаанууд: маркетинг болоод хоол хүнс, ундаа худалдан борлуулах.

  • Key Resources/Түлхүүр нөөцүүд: Компанийн ажилчид болоод байршил сайтай ресторанууд.

  • Customer relationships/Хэрэглэгчтэй тогтоох харилцаа: Хэрэглэгчид зориулсан онлайн төхөөрөмж дээр суурилсан харилцаа.

  • Distribution channels/Түгээлтийн сувгууд: бүтээгдэхүүнээ ресторануудаар дамжуулан түгээнэ.

  • Cost Structure/Өртөг, зардлын бүтэц: Ажилчдын цалин, байгууламж барих зардал, түүхий эдийн хангамж болоод маркетингийн зардлаас бүрдэнэ.

  • Revenue/Орлого: Компанийн өөрийн эзэмшдэг ресторан болон франчайзаар үйл ажиллагаа явуулдаг бусад ресторануудын үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn