Зэс боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
"Монголын эдийн засгийн чуулган-2022"-ын Нэгдсэн хуралдааны нээлтийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг төлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгугийн Содбаатар толилууллаа.
"Монголын эдийн засгийн чуулган-2022"
"Монголын эдийн засгийн чуулган-2022"-ын Нэгдсэн хуралдааны хүндэт илтгэгч: Дэлхийн банкны макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын эрхэлсэн захирал Марселло Эстивао
Шинэ Сэргэлтийн Бодлого - Эдийн засагт үүсэж буй сорилт, боломж нэгдсэн хуралдаан эхэллээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Хүнс, барааны хомсдол болон бусад асуудал нь зөвхөн Монгол Улсад тохиолдоод байгаа бэрхшээл биш юм. Урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа учир Монголбанк бүх боломжит арга хэмжээг аваад явж байна.
Төр эмзэг байдлуудаа олоод харчихсан байгаа. Үүнийг шийдвэрлэх боломжтой гэж харж байна.
MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал: Шинэ сэргэлтийн бодлогыг харвал асуудлыг зөв эрэмбэлжээ гэж харж байна. Тиймээс хувийн хэвшлүүд энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоог дайчилж идэвхтэй оролцох ёстой гэж харж байна.
Эрчим хүчний асуудал нэлээдгүй анхаарал татаж байна. Өсөж байгаа энэ хэрэгцээг хангахгүй бол бид удахгүй хомсдолд орохоор байна. Манайх шиг цаг уурын хатуу уур амьсгалтай оронд нүүрсний хэрэглээг шууд халах боломжгүй байх. Үүнд нэлээдгүй цаг хугацаа орох байх.
Төр өөрөө хийх боломжтой болон боломжгүй төслүүдээ эрэмбэлж өгөх ёстой. Хувийн хэвшлийн хийж байгаа төслийг хэсэг хугацааны дараа төр хийнэ гэх нь буруу.
"Рио Тинто Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал: Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд яригдаж байгаа хамгийн чухал асуудал бол Төрийн бүтээмжийн сэргэлт юм. Үүнийг дагаж хөрөнгө оруулалтын орчин таатай болж, эдийн засаг сэргэх боломжтой гэж харж байна. Түүнчлэн ойрын хугацаанд шийдэх ёстой асуудал бол Боомтын сэргэлт. Боомтуудаа олон улсын стандартад нийцүүлэх ёстой. Дунд түвшинд Хот хөдөөгийн сэргэлтийн асуудалд анхаарах ёстой. Хуулийн бодлогын орчныг боловсронгуй болгох ёстой. Энэ бүгдийг шийдэхдээ Ногоон эдийн засгийн асуудлыг мартах ёсгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1992 онтой харьцуулбал эдийн засаг 17 дахин тэлсэн байна. Өмч хувьчлалын шударга бус байдалд олон нийт ихээхэн бухимдалтай байдаг. Хувьчлахдаа Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн хяналтад, нэг компани ихээхэн хувийг худалдан авах боломжгүй байх саналыг Засгийн газар дэвшүүлж байгаа. Энэ чуулганаас үүн дээр нэгдсэн санал гарвал бид хаврын чуулганаас өмнө ярилцаж, шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Хот түгжирнэ гэдэг орон нутаг хөгжөөгүй байна гэсэн үг. Бодлого гэдэг шулуухан хэлэхэд санхүү дээр тогтдог. Тиймээс цогцоор нь шийдэх ёстой. Төр шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл нь бүх асуудал салбар дундын асуудал байдаг. Дунд нь зохицуулалт муу байгаагаас хот хөдөөгийн хөгжил ялгаатай байгаа гэж харж байна.
Эдийн засгийн чуулган "Төрийн бүтээмжийн сэргэлт- Авлига, хүнд суртал, төрийн өмчит компанийн засаглал" салбар хуралдаанаар үргэлжилж байна.
Олон улсад авлигыг салбараар нь үнэлдэг болсон. Манай улс олон улстай хөл нийлүүлэхээр хичээж байна. Гэхдээ хол байна. Манай байгууллага төрийн өмчит компаниудад засаглалын үнэлгээ хийхэд засаглалын хувьд хангалтгүй гэсэн дүн гарсан.
Трансперенси интернэшнл ОУБ-ын хараас бус зөвлөх Д.Тэгшбаяр
Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай: Миний итгэл үнэмшлээр бол Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани болох ёстой.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Өмч хувьчлалыг эхлүүлэхийн тулд өнгөрсөн 30 жилийн алдааг давтахгүйн тулд анхаарах ёстой. Монголын хөрөнгийн биржээс эхлүүлэх ёстой гэдэгтэй санал нэгдэж байна. Хувьчлалыг эхлүүлэх байгууллагаас нь эхлүүлэх нь зөв.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Томоохон хүчин зүйлсээс хамаарч Монголбанкны валютын нөөц 24%-аар буурсан. Олон улсын жишгээр бол хангалттай нөөц гэж үздэг. Монгол төгрөг 5.5%-аар суларсан. Одоогийн байдлаар ОХУ-тай төлбөр тооцоог хоригт ороогүй банкуудаар дамжуулан төлбөр тооцоог хийж байна.
Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл яах вэ?. Манай улсын хоёр хөршийн хувьд дотоодын төлбөр тооцооны систем байдаг. Энэ төлбөр тооцооны системийг ашиглах боломж байна гэж харж байгаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Бид эдийн засгийн бүтцээ зөв харах ёстой. Бид гадаад худалдааны тэнцэлтэй улс. Тиймээс геополитикийн асуудал шок үүсгэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Бүх асуудлыг 100% гэж үзвэл бидний шийдэж чадахгүй асуудал буюу биднээс хамаарахгүй асуудал 60% байна. Үлдсэн 40%-ийн асуудлыг бол бид шийдэж чадна.
ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: Гадаад төлбөр тооцооны хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2 дахин буурсан. Монгол банкууд долларын төлбөр тооцоог хоёр дагч банкуудаар дамжуулж байна. Ийм учраас бид тухайн банкуудын тавьж байгаа шаардлагуудыг биелүүлэхээс өөр аргагүй байна. Энэхүү хүнд нөхцөл байдлаас гарахыг тулд Монголбанк, арилжааны банкууд, төр ард түмэнтэйгээ хамтран гарах ёстой.