MEF2022: З.Мэндсайхан: Мах үнэтэй байх ёстой

Цаашид халал аргаар боловсруулсан махны зах зээлийг нэвтрүүлнэ гэж салбарын яам зорьж байгаа аж.
MEF2022: З.Мэндсайхан: Мах үнэтэй байх ёстой

Монголчуудын өдөр тутамдаа иддэг малын мах хэт үнэтэй байгаа гэсэн шүүмжлэлийн хариуд З.Мэндсайхан сайд "Мах үнэтэй байх ёстой. Гэхдээ энэ нь эрүүл ахуйн шаардлага хангасан байх нь чухал" гэв. Цаашид халал аргаар боловсруулсан махны зах зээлийг нэвтрүүлнэ гэж салбарын яам зорьж байгаа аж. Мөн 4 аймагт махны зориулалтын үйлдвэр барьж, чанартай, эрүүл мах бэлтгэн нийлүүлэхээр төлөвлөжээ.

Манай улс хүнсний хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүний нэг болох ургамлын тосны дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцгойлон танилцуулсан юм. Энэ нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг томоохон зорилт аж. Энэ талаар “Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлгийн хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэгт оролцогчид байр сууриа илэрхийллээ. Ургамлын тосны хувьд татварын бодлогоор дэмжвэл дотоодын үйлдвэрүүд хөгжинө. Ингэж хөгжсөн үйлдвэрийг дурдвал гурил, өндөг, шар айргийн үйлдвэр бий. Хэрэв татварын бодлогоор дэмжвэл бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой болно, ажлын байр нэмэгдэнэ гэж “Дельта фүүдс” компанийн захирал У.Мөнхжаргал хэлэв. Тус компани нь Монголдоо ургамлын тос үйлдвэрлэдэг байна.

Жилд 10 мянган тонн ямааны ноолуур экспортод гаргаж, дэлхийн ноолуурын зах зээлийн 40%-ийг Монголоос бүрдүүлдэг. Гэвч нийт ноолуурынхаа 80%-ийг түүхийгээр нь гаргачихаж байгаа гэсэн тооцоо юм. Иймд 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлээд самнасан ноолуурыг гадаад руу гаргана гэсэн шийдвэрийг УИХ-ын холбогдох байнгын хорооноос гаргасан тухай хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэгт оролцож буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлэв.

Хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн боловсон хүчин нэлээд дутмаг байгааг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг онцлов. Учир нь элсэн суралцагчдын тоо цөөрсөн байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn