БНХАУ: 18 жил дараалан Монголын худалдааны хамгийн том түншийн байр сууриа хадгаллаа

Монгол болон Хятад хоорондын худалдааны хэмжээ Монголын нийт гадаад худалдааны 60 гаруй хувийг бүрдүүлж байна.
БНХАУ: 18 жил дараалан Монголын худалдааны хамгийн том түншийн байр сууриа хадгаллаа

БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ы Нийгмийн шинжлэх ухааны академи, Хятадын Монгол судлалын нийгэмлэг болон Нийгмийн шинжлэх ухааны академийн Утга зохиолын хэвлэлийн газар хамтран “Монголын цэнхэр ном: Монголын хөгжлийн тайлан-2021” тайланг саяхан гаргажээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгэм, гадаад харилцааны хөгжлийн байдал, хэтийн төлөвт суурь дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зорилгоор Өвөр Монголын ӨЗО-ы Нийгмийн шинжлэх ухааны академиас жил бүр уг тайланг эмхэтгэн гаргадаг аж.

Ерөнхий тайлан, улс төр, эдийн засаг, нийгмийн соёл, дипломат харилцаа болон хавсралт гэсэн зургаан хэсгээс уг тайлан бүрдэх бөгөөд Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн соёл, дипломат харилцаанд өрнөж буй “томоохон үйл явдлууд” болон тэдгээрийн нөлөө, шинэ өөрчлөлт, шинэ чиг хандлагыг нарийвчлан судалж, 14 сэдвээр дүн шинжилгээ хийсэн байна.

Тайланд дурдсанаар, Монгол Улс болон БНХАУ нь худалдааны хувьд маш нягт харилцаатай бөгөөд Хятад улс нь сүүлийн 18 жилийн турш Монголын хувьд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр, хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгалсаар иржээ. Хятад болон Монгол хоорондын худалдааны хэмжээ Монголын нийт гадаад худалдааны 60 гаруй хувийг бүрдүүлж байна.

Экспортод түшиглэсэн эдийн засгийн загвар болохын хувьд цар тахлаас улбаатай тодорхойгүй нөхцөл байдалд Монголын эдийн засаг ирэх онд сэргэх эсэх нь нэг талаас олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн өөрчлөлт, нөгөө талаас Хятад, Орос болон Төв, Зүүн Хойд Азийн улс орнууд дахь цар тахлын нөхцөл байдал, тэр дундаа хоёр хөрш Хятад, Оросын эдийн засгийн байдлаас ихээхэн хамаарна гэж уг тайланд дурджээ.

Түүнчлэн БНХАУ болон Монгол Улс эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа тасалдуулахгүйн тулд нээсэн “ногоон суваг” нь Монголын эдийн засаг дахь томоохон дарамтууд, тухайлбал төсвийн алдагдал болон инфляцыг бууруулахад үр дүнгээ өгнө гэж уг тайланд бичсэн байна.

Эх сурвалж: http://news.china.com.cn/

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn