Xinhua: Хятад улс 364,000 тонн жимс, хүнсний ногоог Эрээний хилээр Монгол руу экспортолсон

Хятад-Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон сувгийг нээснээр алим, жүрж, нимбэг, сонгино, перец, өргөст хэмх зэрэг 30 гаруй нэр төрлийн жимс, хүнсний ногоо монголчуудын хүнсний хэрэглээг хангадаг болжээ.
Xinhua: Хятад улс 364,000 тонн жимс, хүнсний ногоог Эрээний хилээр Монгол руу экспортолсон

БНХАУ Өвөр Монголын ӨЗО-ы Эрээн хотын хилийн боомтоороо дамжуулан 2018 оноос 2022 оны хоёрдугаар сарын эцэс хүртэлх хугацаанд нийтдээ 364,000 тонн жимс, хүнсний ногоог Монгол Улс руу экспортолсон байна гэж Хятадын “Синьхуа” /Xinhua/ мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хугацаанд тус боомтоор дамжуулан Монгол Улсад нийт 423 сая юань буюу 66.4 сая ам.долларын өртөг бүхий жимс, хүнсний ногоо нийлүүлсэн байна.

2018 онд хоёр улс хоорондын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон сувгийг нээснээр алим, жүрж, нимбэг, сонгино, перец, өргөст хэмх зэрэг 30 гаруй нэр төрлийн жимс, хүнсний ногоо монголчуудын хүнсний хэрэглээг хангадаг болсон гэж тус агентлаг мэдээлжээ.

Энэхүү ногоон сувгийг нээснээр, жимс болон хүнсний ногооны экспортын гаалийн бүрдүүлэлтийн дундаж хугацаа 30 минут болж буурчээ.

Хятад-Монголын хилийн хамгийн том хуурай газрын боомт Эрээн хот нь Монголын жимс, хүнсний ногооны 80 орчим хувийг ханган нийлүүлдэг ажээ.

Эх сурвалж: Xinhua

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn