Б.Жавхлан: Энэ жил ипотекийн зээл 500 тэрбумаас давахгүй

Монголбанкнаас мэдээлж байгаагаар өнөөдрийн байдлаар 106.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 1.3 мянган өрхөд олгожээ.
Б.Жавхлан: Энэ жил ипотекийн зээл 500 тэрбумаас давахгүй

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг УИХ-аар хэлэлцэж байна. Айл өрхүүдийг орон сууцжуулах бодлогын тухайд жил бүр ипотекийн зээлд тодорхой хэмжээний хөрөнгө тусгадаг. Барилгын материалын үнэ нэмэгдсэн, амьжиргааны орлого багасаж, зарлага давсан энэ онд ипотекийн зээлд хэдэн тэрбумыг гаргахаар болсон талаар олон гишүүн тодруулж байв.

Энэ тухайд Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүргийг хариуцагч Б.Жавхлан хариулахдаа “Энэ онд ердийнхөөс бага буюу 500 тэрбумаас давж гарахгүй” гэж байв.

Энэ төрлийн зээлд жил бүр 570 орчим тэрбум төгрөг гаргадаг байсан. Өнгөрсөн 2021 онд 900 орчим тэрбумыг гаргасан байна. Харин энэ жил ердийн үеийнхээс бага буюу 500 тэрбумаас давж гаргах нь. Энэ талаарх илүү нарийн тооцоог Монголбанк гаргаж байгааг Сангийн сайд хэлэв. Монголбанкнаас 2 хоногийн өмнө гаргасан тойм мэдээллээр нийт 106.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг арилжааны банкнуудын эх үүсвэрээр 1.3 мянган өрхөд олгожээ.

Одоогоор цар тахлын хуультай уялдуулан төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран 2022 оныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn