Он гарснаас хойш 1.3 мянган өрхөд ипотекийн зээл олгожээ

Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байгааг Монголбанкнаас мэдээллээ.
Он гарснаас хойш 1.3 мянган өрхөд ипотекийн зээл олгожээ

Тодруулбал, 2022 он гарснаас энэ сарын 25-ны өдрийн байдлаар төв банк болон арилжааны банкны эх үүсвэрээр 106.4 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд олгожээ. Энэ нь нийт 1.3 мянган өрхөд олгосон зээлийн санхүүжилтийн хэмжээ юм байна.

Цар тахлын тухай хуулийг он дуустал сунгасан. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн төлөлтийг мөн хойшлуулсан юм. Гэхдээ 4 дүгээр сарын 15-наас хойш зээл авах иргэдэд энэ нь хамаарахгүйг Монголбанкнаас мэдээлсэн билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn