Үнэт цаасны мэдлэг №12: Үнэт цаасны компани юу хийдэг вэ?

Үнэт цаасны компани ямар үйл ажиллагаа явуулдаг талаар та өмнө нь сонирхож байсан уу?
Үнэт цаасны мэдлэг №12: Үнэт цаасны компани юу хийдэг вэ?

Үнэт цаасны компани гэдэг нь брокер, дилер, андеррайтор, хөрөнгө оруулалтын зөвлөгөө гэх мэт үйл ажиллагааг үнэт цаасны зах зээл дээр хуулийн дагуу явуулж буй мэргэжлийн байгууллага юм. Тэд зах зээл дээр зуучлагчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд хөрөнгө оруулагчдын арилжааны захиалгыг биелүүлэх, хөрөнгийг өсгөх, зөвлөгөө өгөх гээд олон төрлийн санхүүгийн үйлчилгээг харилцагчдад санал болгодог байна. Энэхүү үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг тухайн улсын үнэт цаасны зах зээлтэй холбогдох хууль, хяналтын байгууллагаас олгодог ба Монгол Улсын хувьд "Санхүүгийн зохицуулах хороо" тусгай зөвшөөрлийг нь гаргадаг аж.

Үйл ажиллагааны хувьд...

  • Брокер: Брокерын компанийн талаар сонсоогүй хүн ховор билээ. Тэдний тухайд хөрөнгө оруулагчдын үнэт цаасны арилжааны захиалгыг гүйцэтгэх бөгөөд худалдан авагч, худалдагч талуудын хооронд зуучлагчийн үүрэг хүлээдэг байна. Ашиг, орлогоо брокерын компаниуд арилжааны шимтгэлээс олох ба сүүлийн жилүүдэд технологийн дэвшлийн ачаар брокерын үйлчилгээ онлайнаар арилжаа хийх боломжийг бий болгожээ.

  • Дилер: Зарим тохиолдолд ҮЦК-иуд өөрийн хөрөнгөөр дилерийн арилжаанд оролцдог. Дилерүүд нь санхүүгийн зах зээлд чухал нөлөөтэй бөгөөд тэд үнэт цаасны зах зээл дээрх хөрвөх чадварыг сайжруулах, зах зээлийн урт хугацааны өсөлтийг дэмждэг байна. Сүүлийн жилүүдэд дилерүүдийн хувьд технологийн асар хурдтай хөгжил дэвшлээс шалтгаалж олон сорилттой нүүр тулгарч байгаа юм.

  • Андеррайтор: Андеррайторын зөвшөөрөлтэй компаниуд үнэт цаасны зах зээл дээрээс санхүүжилт татахад оролцдог ажээ. Жишээлбэл, А компани нээлттэй андеррайтороор дамжуулж нээлттэй хувьцаат компани болохоор шийджээ. Андеррайторын зүгээс тэдэнд зөвлөх үйлчилгээ хийгээд хэрэв хүмүүс хангалттай хэмжээнд А компанийн хувьцааг худалдаж авахгүй байх эрсдэл үүсэхэд андеррайторын зүгээс тус эрсдэлийг өөрөө хүлээдэг байна. Энэ нь олон нийтийн худалдаж аваагүй хувьцааг андеррайторын зүгээс худалдаж авч буйг хэлнэ.

Эх сурвалж: Verge
Эх сурвалж: Verge

· Хөрөнгө оруулалтын зөвлөгөө: Үнэт цаастай холбогдох мэдээ, мэдээлэлд тулгуурлан хөрөнгө оруулагчдад мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн судалгаа, шинжилгээг танилцуулж, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг. Жирийн хөрөнгө оруулагчид, байгууллагууд хөрөнгө оруулалтын зөвлөгөө олон нийтэд өгөх нь ёс зүй болон хуулийн хүрээнд асуудал дагуулдаг ба хэрэв та хөрөнгө оруулалтын зөвлөгөө авахыг хүсвэл мэргэжлийн, тусгай зөвшөөрөлтэй ҮЦК-д хандах хэрэгтэй.

· Бусад: ҮЦК-иудын хувьд олон улсын зах зээл дээр харилцагчдыг арилжаанд зуучлах, мөнгөн хөрөнгийн номинал данс нээх гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна.

127.5 тэрбум төгрөг
Өнгөрсөн оны байдлаар Монголын үнэт цаасны зах зээл дээр нийтдээ 55 ҮЦК үйл ажиллагаа явуулсан бөгөөд 127.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Төгсгөлд нь харахад: Санхүүгийн салбарын салшгүй нэг хэсэг, томоохон оролцогч тал бол яах аргагүй ҮЦК-иуд ажээ. Мөн тэд олон төрлийн санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэснээр эдийн засаг дахь мөнгөний урсгалд чухал нөлөө үзүүлж байна. Хэрэв та Монголд үйл ажиллагаагаа явуулдаг ҮЦК-иудын дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энд дараарай.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn