Инфляц: Дэлхий даяар амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа долоон шалтгаан

Цар тахлын үеэр өдөр тутмын өргөн хэрэглээний олон барааны үнэ огцом өссөн.
Инфляц: Дэлхий даяар амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа долоон шалтгаан

1. Эрчим хүч болон шатахууны үнийн өсөлт

Цар тахлын эхэн үед газрын тосны үнэ унасан ч эрэлт хэрэгцээ нь дахин өсөж, сүүлийн долоон жил байгаагүйгээрээ хамгийн дээд үнийн түвшинд хүрчээ.

АНУ-д одоогийн байдлаар бензин нэг галлон нь дунджаар 3,31 долларын үнэтэй байгаа бол жилийн өмнө 2,39 долларын үнэтэй байжээ. Энэ нь Их Британи болон Европын холбооны улсуудынхтай ижил төстэй үзүүлэлт юм.

Өнгөрсөн жил Европт хүйтэн өвөл болж байгалийн хийн нөөцийг шавхсантай зэрэгцэн Азид ч мөн энэхүү төрлийн эрэлт үүссэн нь дэлхий даяар үнэ өсөх үндэс болж байна.

2. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол

Цар тахлын үеэр өдөр тутмын өргөн хэрэглээний олон барааны үнэ огцом өссөн.

Өнгөрсөн жил хөл хорионы үеэр гэртээ гацсан хэрэглэгчид зоогийн газар, амралтаараа явж чадахгүйн улмаас гэр ахуйн бараа, гэр ахуйн тохижилтын үйл ажиллагаанд илүү их мөнгө зарцуулсан нь өргөн хэрэглээний барааны хомсдол үүсэх шалтгаан болжээ.

Ковидын хязгаарлалтын улмаас зогсонги байдалд орсон Ази зэрэг орнуудын үйлдвэрлэгчид хөл хорионоос хойш эрэлтээ хангахын тулд идэвхтэй тэмцэж байна. Энэ нь хуванцар, бетон, ган зэрэг материалын хомсдолд хүргэж, үнэ өсөх шалтгаан болжээ. Их Британид 2021 онд мод энгийн үеэс 80%-аар илүү үнэтэй байсан ба АНУ-ын энгийн үеийн үнээс хоёр дахин илүү үнэтэй болжээ.

Мөн машин, компьютер болон гэр ахуйн бусад барааны амин чухал бүрэлдэхүүн хэсэг болох микрочипийн хомсдол бий болсон байна.

3. Бараа зөөвөрлөлтийн үнийн өсөлт

Энэ нь жижиглэнгийн худалдаачид эдгээр барааг дэлгүүрт оруулахын тулд илүү их мөнгө төлөх шаардлагатай болсон гэсэн үг юм. Үүний үр дүнд өссөн үнэтэй бараа бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн гарт очиж байгаа юм.

Азиас Европ руу нэг чингэлэг бараа илгээх өртөг нь одоогийн байдлаар 17,000 доллар (12,480 фунт) буюу өмнөх жилээс даруй 10 дахин их үнэтэйгээр зөөвөрлөгдөж байна. Үүнийг дагаад агаарын тээврийн хөлс нэмэгдэж, Европт ачааны машины жолооч хомсдсоноос ажил эрхлэгчдийн тоо тодорхой хувиар буурчээ.

4. Ажилчдад урамшуулал олгох, цалин нэмэх

Цар тахлын үед олон хүн ажлаасаа цомхотгогдож, зарим нь ажлаа сольсон.

АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр 4 дүгээр сард дөрвөн сая гаруй хүн ажлаасаа гарсан нь түүхэн дэх хамгийн их тоон үзүүлэлт болоод байгаа юм байна.

Үүний үр дүнд пүүсүүд жолооч, хоол боловсруулагч, рестораны зөөгч гэх мэт ажлын байруудад ажилтан авах шаардлага тулгарч байгаа ч эрсдэлтэй учраас ажил хайгчид ажиллахаас татгалзаж байгаа юм байна.

АНУ-ын 50 томоохон жижиглэнгийн худалдаачдын дунд явуулсан судалгаагаар тэдний 94% нь хоосон ажлын орон тоог нөхөхөд асуудалтай байгаагаа илэрхийлжээ.

Үүний үр дүнд компаниуд ажилтнуудаа татах, хадгалахын тулд цалин нэмэх эсвэл урамшуулал санал болгох шаардлагатай болсон бөгөөд Макдоналдс болон Амазон компани шинэ ажилчдыг ажилд авахдаа мөн үндсэн ажилчдадаа 200-1,000 долларын урамшуулал санал болгож байна.

Ингэснээр ажил олгогчийн нэмэлт зардал дахин хэрэглэгчдэд шилжиж байна. Дэлхийн хувцасны брэнд Next 2022 онд төлөвлөсөн үнийн өсөлтийг цалингийн зардал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.

5. Цаг агаарын эрс тус уур амьсгал дэлхийн олон орны инфляцад нөлөөлсөн

Мексикийн булангаар дайран өнгөрч, АНУ-ын газрын тосны дэд бүтцийг сүйтгэсэн Айда, Николас хар салхины улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт буурчээ.

Өнгөрсөн жил Техас мужид хүчтэй өвлийн шуурганы улмаас микрочипийн эрэлт хэрэгцээг хангах нийлүүлэлт улам бүр дордсон байна.

Дэлхийн хамгийн том кофе үйлдвэрлэгч Бразил маш хүчтэй ган гачигт нэрвэгдсэнээс хойш бага ургац хураасан бөгөөд үүний дараа кофены үнэ ч мөн өссөн байна.

6. Худалдан авагчдад тулгарсан саад бэрхшээлүүд

Өртөг өндөртэй импортын бараа нь худалдан авагчдын худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байна.

Энэ жил Европт зорчиж буй Их Британийн олон жуулчид роуминг үйлчилгээний төлбөр төлөхөөс татгалзаж байгаа нь энэхүү үйлчилгээний төлбөр ч бас нэмэгдсэнтэй холбоотой юм байна.

Хятадын харилцаа холбооны аварга Хуавэй компани 2019 онд АНУ-аас тус компанид тавьсан импортын хориг арга хэмжээ нь АНУ-ын ханган нийлүүлэгчид болон дэлхийн хэрэглэгчдэд нөлөөлж байна гэж мэдэгдсэн.

7. Төрөөс үзүүлж буй дэмжлэг буурч байна

Дэлхий даяар засгийн газрууд коронавирусийн нөлөөг даван туулахад туслахын тулд бизнес эрхлэгчдэд үзүүлж буй дэмжлэгээ аажимдаа сулруулж байна.

Цар тахлын үеэр дэлхий даяар төсвийн зарлага, зээл нэмэгдэж, татвар өсөх үндэс болсон. Энэ нь амьжиргааны өртгийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэсэн боловч ихэнх хүмүүсийн цалин өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Хөгжингүй орнуудын эдийн засагт ажилчдыг хамгаалах бодлого, хамгийн бага цалинтай хүмүүст тохирсон халамжийн бодлого байдаг. Гэвч энэхүү дэмжих арга хэмжээ мухардаж байгаа энэ үед эдгээр бодлого нь өөрөө инфляцыг өсгөж магадгүй юм гэж зарим эдийн засагчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn