Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэрхэн тогтоодог вэ?

Манай улсын салсан гэр бүлийн дөнгөж 20 гаруй хувь нь л ухамсраараа хүүхдийн тэтгэмж өгдөг ...
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэрхэн тогтоодог вэ?

Өнгөрсөн 2019, 2020 онд улсын хэмжээнд нийт 7500 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна.

Гэрлэлт цуцлахад хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нэн тэргүүнд тавигдах бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно.

Гэвч манай улсын салсан гэр бүлийн дөнгөж 20 гаруй хувь нь л ухамсраараа хүүхдийн тэтгэмж өгдөг бол бусад нь байнга албадан төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажилтнуудыг араасаа гүйлгэж байдаг ч бас л учир дутагдалтай байна. Тэр тусмаа төрийн алба хаагчид хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжээ өгдөггүй байна.

Өнгөрсөн 2020 онд л гэхэд төрийн албанд ажиллаж байгаа 82 хүн хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхгүй, шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байгааг зарласан билээ. Тухайн төрийн алба хаагчид хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхгүй хамгийн багадаа 2-5 сая төгрөгийн өр үүсгэсэн байна.

Тэгвэл хүүхдийн тэтгэмжээ тогтоолгож, авч чадахгүй байгаа эцэг эхчүүдэд зориулан хүүхдийн мөнгөн тэтгэмжээ хэрхэн тогтоолгодог талаар зарим хуулийн фирм зөвлөгөө, мэдээлэл гаргажээ.

Хэрэв эцэг, эх гэрээ байгуулаагүй тохиолдолд тэтгэлгийн хэмжээг шүүх тогтооно.

11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшний 50%-иар, 11-16 насны хүүхдэд /суралцаж байгаа бол тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тооцож мөнгөн тэтгэмж олгох ёстой ажээ.

Харин өнөөдрийн байдлаар манай улсад бүсчилсэн байдлаар амьжиргааны доод түвшнийг доорх байдлаар тогтоожээ.

Үүний дагуу жишээлж үзвэл, Улаанбаатар хотод амьдардаг эцэг, эх хүүхдэдээ мөнгөн тэтгэмж олгохдоо 11 хүртэлх настай бол 119.000/50%/, 11-16 хүртэлх настай бол сар бүр 238.000 төгрөгийн тэтгэмж өгөх ёстой ажээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn