Хүнсний үйлдвэрлэлийн салбарт ногоон эдийн засгийн сайн туршлагыг нэвтрүүлнэ

Төслийн хүрээнд Европын Комиссын хэрэгжүүлж буй байгалийн нөөцөд хэмнэлттэй шинэлэг арга зам болох “Тариаланчаас таны ширээнд” зарчмаас суралцаж Монгол Улсад нутагшуулах боломж бүрдээд байна.
Хүнсний үйлдвэрлэлийн салбарт ногоон эдийн засгийн сайн туршлагыг нэвтрүүлнэ

Дэлхий дахинд ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар гүнзгийрсээр байна. Ялангуяа, бараа материал, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний импорт буурсантай холбоотойгоор Монгол Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсэж эхэлсэн.

Европын Холбооны SWITCH-Asia programme хөтөлбөрийн 1.76 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжих “SWITCHING ON GREEN ECONOMY” (SOGE), “Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ) төслийн хүрээнд газар тариаланд суурилсан хүнс, ус, ундааны үйлдвэрлэл эрхэлдэг бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид (БЖДҮ), борлуулагчдыг доорх арга замаар дэмжиж ажиллах төлөвлөгөөтэй байна.

“Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ)” төсөл нь 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 22,7%-иар бууруулах Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод хувь нэмэр оруулах бөгөөд Монгол Улсын газар тариалангийн гаралтай хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй Свич Эйшиа хөтөлбөрийн анхны төсөл юм.

Тус төслийг Пипл ин Нийд (ПИН), Каритас Чех Репаблик (КЧР) болон Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо (ТоС), Хөгжлийн Шийдэл ТББ-ууд хамтран хэрэгжүүлж хүнс, ус, ундаа үйлдвэрлэдэг 1,500 БЖДҮ, энэ чиглэлээр ажилладаг бизнесийн 30 холбоо болон 750 борлуулагчидтай ажиллах юм.

“Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ) төсөл нь байгаль орчны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй хүнсний нийлүүлэлтийн сүлжээг дэмжиж Монгол Улсад үйлдвэрлэсэн хүнс, ундааг сурталчлах болно” гэж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз төслийн ач холбогдлын талаар дүгнэж хэллээ.

“Европын Холбооны зүгээс оруулж буй энэ чухал хувь нэмэрт бид талархаж байна. Монгол Улсын Засгийн газар нь газар тариалангаас гаралтай хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарыг бэхжүүлэхэд Европын Холбоо болон “Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ) төслийн багийг дэмжих үүрэг хүлээнэ” гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн онцлон тэмдэглэлээ.

Энэхүү төсөл нь Европын холбооны “Тариаланчаас таны ширээнд” зарчим, Европын холбооны Ногоон хэлцэл (farm-to-fork strategy, EU Green Deal) болон дэлхийн бусад шилдэг туршлагуудаас нэвтрүүлэх замаар Монгол Улсын ногоон хөгжилд дэмжлэг үзүүлэх юм. Энэ чухал ажлыг бидэнд итгэж даатгасан Европын Холбоо, Монгол Улсын Засгийн газар, хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудад гүнээ талархаж байна” гэж ПИН-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тим Женкинс онцлон дурдлаа.

Төслийн хүрээнд Европын Комиссын хэрэгжүүлж буй байгалийн нөөцөд хэмнэлттэй шинэлэг арга зам болох “Тариаланчаас таны ширээнд” зарчмаас суралцаж Монгол Улсад нутагшуулах боломж бүрдээд байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn