Улаанбаатарт гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.7%-аар өслөө

Хонины ястай мах дунджаар 11,558 төгрөгөөр худалдаалагдаж буй бол цул нь 12,004 төгрөг байна.
Улаанбаатарт гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.7%-аар өслөө
drfieldgoods.com

Үндэсний статистикийн хорооноос гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өнөөдөр танилцууллаа.

Мэдээллээс үзвэл Улаанбаатар хотод зарим гол нэрийн барааны үнэ өмнөх сараасаа 3.7%-аар өсжээ. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад үнэ дунджаар нэг хувь нэмэгдсэн байна. Үнэ нь хамгийн их өссөн бүтээгдэхүүн нь төмс бөгөөд одоогоор нэг килограмм нь 1,210 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногоос 3.3%-аар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Мөн сүү, хонь болон үхрийн мах, элсэн чихрийн үнэ тодорхой хэмжээгээр өсөв.

Тухайлбал, хонины ястай мах зах, худалдааны төвүүдэд дунджаар 11,558 төгрөгөөр худалдаалагдаж буй бол цулынх нь дундаж үнэ 12,004 төгрөг байна. Харин үхрийн цул мах килограмм нь 15,757 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.

Харин аймгуудын төвд үнийн хэлбэлзэл төдийлөн ажиглагдаагүй байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn