Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулснаар шатахууны үнэ 15 хувиар буурна

Манай улс шатахууны хэрэглээнийхээ 95 хувийг нь ОХУ-аас импортолдог.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулснаар шатахууны үнэ 15 хувиар буурна

ОХУ Украины хооронд үүсээд байгаа хурцадмал байдал манай улсын шатахууны нөөцөд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байгаа. Манай улс шатахууны хэрэглээнийхээ 95 хувийг нь ОХУ-аас импортолдог. Шатахууны үнээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод хүнсний бүтээгдэхүүний үнэ шууд хамааралтай учраас үнийг тогтвортой байлгах нь чухал ач холбогдолтой. Тэгвэл шатахууны үнийг бууруулах нэг шийдэл Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. Салбарын сайд 2025 онд үйлдвэрийг ашиглалтад оруулснаар шатахууны үнэ багадаа 15 хувиар буурна гэж байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 15-нд албан ёсоор эхэлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил үргэлжилж байгаа. Үйлдвэрийг Энэтхэг улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1.2 тэрбум америк долларын санхүүжилтээр барих бөгөөд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. 2017 онд засгийн газар хоорондын шийдвэр гарч байсан ч хойшилсоор жил гаруйн өмнө эхэлсэн. Одоогоор цэвэр усны систем, үерийн ус зайлуулах систем, шугам хоолойн сувгийн ажил, мөн үйлдвэрт ажиллах ажилчдын орон сууцын барилгын ажлууд үргэлжилж байна.

Үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 1,000 орчим хүн ажиллах тооцоотой байна. Хүний нөөцийг дотоодоосоо бүрдүүлэх зорилгоор ШУТИС-тай хамтарч ажиллаж байгаа юм. Манай улсад цөөнгүй гаднын компани газрын тосны эрэл, хайгуул хийсний үр дүнд 2010, 2012 онуудад 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөц, 43.2 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож байжээ.

Эх сурвалж: mongoltv

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn