Дэлхийн улс орнуудын шатахууны үнэ

Дэлхийн банкны мэдээллээс үзэхэд Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад шатахуун хамгийн өндөр үнэтэй бол Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК)-ын гишүүн Ангол Улс хамгийн хямд шатахуунтай аж. Анголд нэг литр автобензинийг 0.24 ам.доллар (710 төгрөг)-аар худалдаалж байхад Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад 2 ам.доллар (5,700 төгрөг)-ын үнэтэй.
Дэлхийн улс орнуудын шатахууны үнэ

Гэхдээ www.globalpetrolprices.com цахим хуудас болон Дэлхийн банкны статистик мэдээллээр бэлтгэсэн энэхүү зурагт ОПЕК-ын гишүүн Венесуэл, Иран, Ливи зэрэг орон түүнчлэн Умард Солонгос, манай улсын мэдээлэл бас ороогүй байгааг Та бүхэн харж байна. Тэгвэл Венесуэлд нэг литр автобензин маш хямд буюу 0.025 ам.доллар (71 төгрөг), Иранд 0.051 ам.доллар (146 төгрөг) байдаг бөгөөд эдийн засгийн хямралд нэрвэгдсэн венесуэлчүүд хөрш зэргэлдээ орнууд руугаа шатахууны контрабанд хийж амь зогоох нь элбэг.

www.globalpetrolprices.com
www.globalpetrolprices.com

Мөн Хятадад нэг литр автобензиний үнэ 1.02 ам.доллар (2,850 төгрөг) гэх боловч засаг захиргааны онцгой бүс Хонконгт 2.6 ам.доллар (7,420 төгрөг)-аар худалдаалдаг нь дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог билээ.

www.globalpetrolprices.com
www.globalpetrolprices.com

Харин манай улсын хувьд АИ-95 автобензин ШТС-уудад дунджаар 2,820 төгрөг (0.98 ам.доллар)-ийн үнэтэй байгаа нь 200 гаруй орноос 48 дугаарт эрэмбэлэгдэх үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, бид дэлхийн улсуудын ¾ -аас хямд шатахуун хэрэглэж байна гэсэн үг. АИ-95 автобензиний ханшаар тооцдогийн учир юу вэ гэвэл дээрх зураг, график мэдээллүүд АИ-95 автобензиний үнээр илэрхийлэгдсэн бөгөөд дэлхийн улс орнуудын дийлэнх нь шатахууны Евро-5 стандартад шилжсэн тул манайх шиг АИ-80, АИ-92 октантай автобензин хэрэглэдэггүй.

www.globalpetrolprices.com
www.globalpetrolprices.com

Хэрэв АИ-92 автобензиний жижиглэн худалдааны үнэ 2,240 төгрөг (0.78 ам.доллар)-өөр тооцож үзвэл манай улс хамгийн хямд шатахуунтай дэлхийн 29 дэх улс болно. Дээр нь ам.долларын ханш ингэтэл өсөөгүй байсан бол бүр ч хямд шатахуунтай улсад тооцогдох байжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn