“Fitch” агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг “B”, эдийн засгийн төлөвийг тогтвортой хэвээр үлдээв

Гадаад санхүүжилтээс ихээхэн хамааралтай, эдийн засгийн суурь нь үндсэндээ Хятад руу экспортолж буй бараа бүтээгдэхүүнд тулгуурласан, улс төрийн тогтворгүй байдал үе үе давтагддаг зэрэг хүчин зүйлс нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад саад болж байна.
“Fitch” агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг “B”, эдийн засгийн төлөвийг тогтвортой хэвээр үлдээв

Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Fitch” агентлаг Монгол Улсын урт хугацааны гадаад валютын зээлжих зэрэглэлийг “B”, эдийн засгийн төлөвийг "тогтвортой" хэвээр үлдээжээ.

“B” тогтвортой гэж үнэлэгдсэн ижил түвшний улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын засаглалын үзүүлэлтүүд болон нэг хүнд ногдох ДНБ-ий орлого харьцангуй өндөр, эдийн засгийн дунд хугацааны өсөлтийн төлөв таатай байна.

Харин гадаад санхүүжилтээс ихээхэн хамааралтай, эдийн засгийн суурь нь үндсэндээ Хятад руу экспортолж буй бараа бүтээгдэхүүнд тулгуурласан, улс төрийн тогтворгүй байдал үе үе давтагддаг зэрэг хүчин зүйлс нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад саад болж байна.

Ойрын хугацааны төлөв

Ковид-19 вирусийн эсрэг вакцинжуулалтын түвшин өндөр байгаатай холбоотойгоор хилээ нээсэн болон олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өндөр байгаа хэдий ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2022 онд 2021 оны 1.4 %-аас ялимгүй бууран 1.2%-тай гарна гэж “Fitch” агентлаг урьдчилан таамаглаж байна.

Монгол Улсын худалдааны хамгийн том түнш БНХАУ “Ковид-Тэг” бодлогынхоо хүрээнд хилээ нээхгүй буйн улмаас Монголын нүүрсний экспорт болон бусад бүтээгдэхүүний худалдаа ихээхэн тасалдаж байна.

Дунд хугацааны төлөв

Худалдааны тасалдал болон Украин дахь дайны салхи намжиж, Хятадад Монголын экспортын түүхий эдийн эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байх учир Монголын ДНБ 2023 онд 6.3%-аар, 2024 онд 6.8%-аар тус тус өсөх төлөвтэй байна гэж “Fitch” агентлаг мэдэгджээ.

Оюутолгой ордын далд уурхай ашиглалтад орж, хил дамнасан дэд бүтцийн холболт сайжирснаар Монгол Улс эдийн засгийн үр өгөөж, байгалийн баялгийн “өгөөмөр” хишгийг илүү их хүртэх боломж гарч ирнэ гэж тус агентлаг үзэж байна.

Эх сурвалж: https://www.fitchratings.com/

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn