MEF2022: Дэлхийн банк: Азид хамгийн өндөр инфляцтай нь Монгол боллоо

“Монголын эдийн засгийн чуулган-2022”-Шинэ сэргэлт уриан дор эхэлж байна.
MEF2022: Дэлхийн банк: Азид хамгийн өндөр инфляцтай нь Монгол боллоо

Төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэхээр Төрийн ордонд цуглаад байна. "Монголын эдийн засгийн чуулган 2022"-ын нэгдсэн хуралдааны нээлтийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Харин нэгдсэн хуралдааны хүндэт илтгэгчээр Дэлхийн банкны макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын эрхэлсэн захирал Марселло Эстивао оролцов. Тэрээр Монголын эдийн засгийн өнөөгийн байдалд тулгамдсан бодит байдлыг судалгаа, тооцоотой танилцуулав.

Монголыг хүнд хэцүү үе буюу 2021 онд 230 мянган ажлын байрыг хадгалж чадсанд баяр хүргэв. Өрхүүдэд мөн дэмжлэг үзүүлснийг сайшаав. Гэвч өрхийн хэрэглээ буурсан. Тэдний орлого тасарснаас бодит хэрэглээ буурсан гэв. Энэ нь барааны үнэ огцом нэмэгдэж инфляц өссөнтэй шууд холбоотой гэж үзэж байлаа.

Өмнөд хөрштэй хил хаагдсан нь Монголын хувьд шинэ сорилтыг бий болгож байна. Энэ байдлаас үүдэн урагш гаргадаг нүүрсний экспортын орлого, импортын бараа ч буурсан. Энэ бол дэлхийг хамарсан цар тахлын нөлөөлөл байв.

Мөн эдийн засгийн өсөлтийг өдийд 5%-аар төлөвлөж байсан ч Орос, Украины байдлаас Монгол гашуун нөлөөлөл амсаж эдийн засгийн өсөлт 2 дахин буурч 2.5%-аар өсөж явна.

Шатахууны хэрэглээ хойд хөршөөс үлэмж хамаатай тул бордоо, хөдөө аж ахуйн салбарын үнэ өртөг нэмэгдэхээр байгааг Дэлхийн банкны төлөөлөгч хэллээ.

Монголын гадаад өр санаа зовоох хэмжээнд хүрснийг онцлов. ДНБ-ний 75% буюу Монголын гадаад өр Азийн орон дотроо нэлээд өндөрт цохиж явна. Мөн Монголын Хөгжлийн банкны гадаад өр ч ДНБ-ий 5%-тай тэнцэж байна. Ингээд ДНБ-ий 80%-тай тэнцэж, маш өндөр байна гэсэн үг. Иймд Монгол Улс нь Азидаа хамгийн өндөр инфляцтай орон боллоо гэж Дэлхийн банкнаас тодотгов.

Одоо нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт дараах илтгэгчид оролцож байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn