MEF2022: Б.Жавхлан: НӨАТ төлөгчдийн тоо 15%-аар нэмэгдсэн

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр ийм үр дүн гарчээ.
MEF2022: Б.Жавхлан: НӨАТ төлөгчдийн тоо 15%-аар нэмэгдсэн

"Монголын эдийн засгийн чуулган-2022" гадаад орчны тодорхой бус байдал, үр дагавар: Үнэ, ханш, гадаад худалдаа, төлбөр тооцоо сэдвээр өрнөлөө. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар сонирхолтой тоо баримт хэлэв.

Тэрээр,

-10 их наядын арга хэмжээ түүхэн үүргээ гүйцэтгэсэн, маш сайн хэрэгжиж байгаа. Нэг жилийн үр дүн гэхэд л эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч аварсан. Нийт 4.4 их наядын зээл гаргасан, мөнгө хэвлээгүй. Хэрэв энэ зээл гараагүй байсан бол зээл багасаж эдийн засаг доош цөмрөх байсан. Үүний цаана алдаж болох байсан 100 гаруй мянган ажлын байрыг бид хадгалж чадсан. Мөн НӨАТ төлөгчдийн тоо 15%-аар нэмэгдсэн, НӨАТ-ын баримтын тоо 20%-аар нэмэгдсэн. НӨАТ төлөгч болж хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдах ёстой юм байна гэж мэддэг болсон. Энэ хөтөлбөр 20 мянган зээлдэгчдэд очих байх гэж бид тооцсон ч 30-аад мянган зээлдэгчдэд очсон. Мэргэжлийн байгууллагаар дамжиж яг эзэндээ очсон зээл болж чадсан. 10 их наядын хөтөлбөр үргэлжилж байна, 2024 он хүргэнэ гэв.

Засгийн газар, Монголбанк хамтран иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, орон сууцжуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого амьжиргааг сайжруулахаар энэ хөтөлбөрийг 2021 оны 2 дугаар сард баталсан юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn