MEF2022: ҮСХ: Сарын дундаж цалин 1.4 сая байна

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн өгсөн тоон баримтыг хүргэе.
MEF2022: ҮСХ: Сарын дундаж цалин 1.4 сая байна
TUGSBILEG

“Монголын эдийн засгийн чуулган-2022” нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр иргэн цалин, өрхийн орлогын бодит тооцоог лавлав. Үүнд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа ингэж хариулав.

-Өнгөрсөн оны төгсгөлд гаргасан статистикаар дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Ийм өндөр цалин хаана байна гэж хүмүүс бухимддаг. Нийгмийн даатгал төлдөг 700 мянган хүнийг ихээс бага хүртэл жагсаахад голч цалин 900 мянган төгрөг байгаа. Хамгийн их хүн ажилладаг үйлчилгээний салбарын ажилтны цалин 700-900 мянган төгрөг буюу дунджаас доогуур байгаа тул бухимдал их гардаг.

Мөн өрхийн сарын дундаж орлого гэж гаргадаг. 2021 оны эцэст өрхийн дундаж орлого 1.6 сая төгрөг гэж гарсан. Өндөр орлоготой айл өрхүүд орчихоор нийт жин өндөр гарч иргэдийг бухимдуулдаг юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn