MEF2022: Д.Оюунхорол: Том төслүүдэд тогтвортой байдлын гэрээ хэрэгтэй

Хөшигийн хөндийд байгуулах шинэ хот ямар ач холбогдолтой вэ, бүтээн байгуулалтад гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой эсэх талаар хэлэлцэж байна.
MEF2022: Д.Оюунхорол: Том төслүүдэд тогтвортой байдлын гэрээ хэрэгтэй

“Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлгийн дараагийн сэдэв нь шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлогын талаар хэлэлцэж байна. Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын нэгдсэн төлөвлөлт, эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав.

Манай улс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн 1000 га газарт аялал жуулчлалын цогцолбор, мэдээлэл технологийн кластер, олон улсын санхүү, бизнесийн үйлчилгээний төв бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөсөн. Хөшигийн хөндийд байгуулах дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатарын замын түгжрэл 15%-аар буурах тооцоолол гарсан.

“Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын яам боловсруулж ирэх 4 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байгаа аж. Салбарын сайд Хөшигийн хөндийн шинэ хот маргааш босчихгүй, үе шаттай байгуулна, энд төр, хувийн хэвшлийн оролцоо чухал гэдгийг тодотгов.

Харин Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол хөрөнгө оруулагч талын илэрхийлсэн сонирхлыг дурдлаа. Тэрээр,

TUGSBILEG

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай нэлээд уулзсан. Тэд хууль эрх зүйн тогтвортой орчин бий болгож өг, бидэнд итгэ гэж байгаа. Ажил хийнэ гэсэн аж ахуйн нэгжүүд хөрөнгөө гаргаад ирнэ, гэхдээ төр газраа удаан хугацаагаар олгооч гэсэн саналтай байгаа. Тэдэнд зориулсан тусгай хууль хэрэгтэй гэсэн. Зөвхөн уул уурхайн салбар дээр Монголд хөрөнгө оруулагч ирсэн тохиолдолд тогтвортой байдлын гэрээ байгуулж болдог. Яг бизнес, бүтээн байгуулалтын томоохон ийм төсөл дээр байдаггүй нь харамсалтай байна. Иймд 1 дүгээрт, том төсөл дээр тогтвортой байдлын гэрээ байгуулмаар байна, 2 дугаарт олон улсын санхүүгийн төвийг байгуулбал энэ төсөл хурдан амь орно, мөрөөдөж буй хотыг бий болгож болно гэж хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлж байгаа гэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn