MEF2022: М.Есөнмөнх: Нэг сая жуулчин татаж чадвал 200 мянган хүнийг тэжээх бололцоотой

"Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал" хэлэлцүүлэгт оролцож буй Монголын ресторан зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх байр сууриа илэрхийллээ.
MEF2022: М.Есөнмөнх: Нэг сая жуулчин татаж чадвал 200 мянган хүнийг тэжээх бололцоотой

"Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал" хэлэлцүүлэгт оролцож буй Монголын ресторан зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнхийн байр суурь, санал оролцогчдын талархлыг хүлээлээ. Энэ салбарт нийт 15 мянган аж ахуйн нэгжид 115 мянган хүн ажилладаг гэсэн тооцоо байна. Тэрээр салбараа дахин сэргээх, хөгжүүлэх талаар дараах саналыг хэллээ.

  • Том зээл, бүтээн байгуулалт огт хэрэггүй, төрийн шийдвэр л хэрэгтэй.

  • Олон жил ярьсан нисэхийн өөрчлөлт, либералчлал хэрэгтэй. Визний хөнгөлөлтөө үзүүлмээр байна.

  • Энэ салбарт жуулчин л хэрэгтэй. Нэг сая жуулчин авахад л хангалттай. -Гадаадын нэг жуулчин 7 хоногт 5 сая төгрөгийг Монголд хаядаг.

  • Нэг сая жуулчин 2 тэрбум ам.долларын орлогыг жилд авчирна гэсэн тооцоо бий. Ийм урсгалыг авчрахын тулд авиа компаниуд өдөрт 10, 20 удаа нисмээр байна.

  • Хэрэв жуулчны урсгалаа татаж чадвал бид модон жорлон, боловсон хүчнээ бэлтгэж чадна.

  • Нэг сая жуулчин Монголд орж ирвэл 200 мянган хүнийг тэжээх бололцоотой. Энэ нь "Шинэ сэргэлтийн бодлого"-оос ч том бодлого, эдийн засгийн хөшүүрэг болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn