MEF2022: Геологи хайгуулаа эрчимжүүлж ШИНЭ, ТОМ ордууд нээнэ

Уул уурхайн салбар илүү цаг хугацаатай уралдан геологи хайгуул, олборлолт, боловсруулалтаа зэрэгцүүлэн эрчимжүүлнэ хэмээн салбарын сайд мэдэгдээд байна.
MEF2022: Геологи хайгуулаа эрчимжүүлж ШИНЭ, ТОМ ордууд нээнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбартаа геологи хайгуулын ажлыг эрчимжүүлнэ, ингэхдээ тусгай зөвшөөрлүүдийг ил тод нээлттэй олгодог болгоно, ингэснээр уул уурхайд шинэ, том ордууд нээнэ гэж мэдэгдлээ. Ил уурхайгаа ашиглаж дуусаад далд уурхай руу орно гэж хүлээхгүй, цаг хугацаатай уралдана хэмээв. Энэ бол геологийн хайгуулд гарах шинэ сэргэлт гэв. Мөн боловсруулах үйлдвэрээ эрчимжүүлж, эдийн засагт орж ирэх мөнгөн урсгалаа нэмэх аж.

Манай улс 8 сая орчим тонн төмрийн хүдрийг жил бүр экспортод гаргадаг байна. Гэвч өөрсдөө гангын бүтээгдэхүүнийг гадаадаас худалдаж авдаг. Тэгэхээр дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломж байсаар байтал хийгээгүй ирсэн. Иймд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" дээр баригдах “Монгол ган” цогцолборын ТЭЗҮ-г хийжээ. Дорноговийн Алтанширээт суманд “Алтанширээт аж үйлдвэрийн парк баригдаад явж байна. Эрдэнэтэд төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор баригдаж байгаа бөгөөд 2-3 дамжлага дутуу үлджээ. Ингэснээр гангын хэрэглээг дотооддоо хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Сайдын илтгэлтэй холбогдуулан “Аж үйлдвэржилтийн сэргэлт” хэлэлцүүлгийн эхний сэдэв нь "Хайгуул, олборлолт, хүнд үйлдвэрлэл" сэдвээр өрнөнө. Улсын төсвийн 30%-ийг бүрдүүлдэг томоохон салбар болох уул уурхайн хувь заяаг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ зэргийг оролцогчид хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn