2021 онд NFT зах зээлийн борлуулалтын хэмжээ 25 тэрбум ам.долларт хүрчээ

NFT зах зээлийн борлуулалтын хэмжээ 2020 онд ердөө 94.9 сая ам.доллар байсан бол 2021 онд 24.9 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн DappRadar судалгааны байгууллага даваа гарагт мэдэгдэв.
2021 онд NFT зах зээлийн борлуулалтын хэмжээ 25 тэрбум ам.долларт хүрчээ
Гэрэл зургийг: The Economics

Энэ нь 2021 онд NFT зах зээлд эргэлдсэн мөнгөний хэмжээ нь улс орнуудад нүүрсээ зогсооход туслах зорилгоор COP26-д амласан мөнгөний хэмжээ эсвэл Дэлхийн банкнаас коронавирусийн вакциныг худалдан авах санхүүжилттэй ойролцоо дүнтэй байжээ.

Хамгийн том NFT зах зээл болох OpenSea компанийн мэдээлснээр борлуулалт 8 дугаар сард оргилдоо хүрч, дараа нь 9, 10, 11 саруудад буурч, 12 дугаар сард дахин өсжээ.

Энэ нь 9 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд биткойн болон эфирийн үнэ өссөн тул NFT худалдан авахад ихэвчлэн ашиглагддаг криптовалютуудын үнийн хэлбэлзэл NFT-ийн борлуулалттай хамааралгүй гэдэг нь харагдаж байна.

Гэрэл зургийг: HP

Дуудлага худалдааны төвүүд энгийн хүүхэлдэйн киног дүрсэлсэн NFT-ийг ямар ч биет зүйлгүйгээр олон сая ам.доллароор худалдсанаар соёл урлагийн ертөнц энэ технологийг ашиглан "хурдан мөнгө олох" арга болон олонд танигдсан билээ. Ямар ч шалтгаангүйгээр, хэдэн сая ам.долларын төлөө хүмүүс үнийг нь тэнгэрт хадтал нь хөөргөж байсан цаг саяхан. Тухайлбал, хамгийн үнэтэй NFT борлуулалт нь 69.3 сая ам.доллар байсан бол нийтлэг үнэ 100-1000 ам.доллар байсан гэж NonFungible.com мэдээллээ.

Хамгийн өндөр үнээр зарагдсан 10 NFT бүтээлтэй танилцахыг хүсвэл доорх нийтлэлийг уншаарай.

2021 онд NFT зах зээлийн борлуулалтын хэмжээ 25 тэрбум ам.долларт хүрчээ
Хамгийн өндөр үнээр зарагдсан 10 NFT

2021 оны хамгийн шуугиан тарьсан сэдэв бол яахын аргагүй "NFT" билээ. Мөн Коллинс толь бичиг "2021 оны онцлох үг"-ээр NFT-г нэрлэжээ.

Үүний зэрэгцээ өнгөрсөн онд Coca Cola, Gucci зэрэг дэлхийн шилдэг брэндүүд NFT бүтээгдэхүүнээ аль хэдийн олон нийтэд танилцуулсан билээ.

Эх сурвалж: DappRadar, NonFungible.com, Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn