Зеленский: Европын зарим орон цусаар мөнгө хийж байна

Европын орнууд Оросын нефтийг худалдаж авч, хүмүүсийн цусаар ашиг хонжоо олж байна хэмээн Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдлээ. Оросын эрчим хүчинд хориг тавих тохиролцоонд Герман, Унгар хоёр саад болж байна хэмээн ВВС-д ярилцлага өгөхдөө онцлов.
Зеленский: Европын зарим орон цусаар мөнгө хийж байна

-Европ тив Оросын нефть, хийг худалдан авч өдөрт нэг тэрбум доллар шилжүүлж ирсэн. Дайн эхэлснээс хойш тэд танай улс, ард түмэнд нэг тэрбум долларын тусламж үзүүлсэн. Үүнийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Цусаар хэрхэн мөнгө хийж болж байгааг хараад ойлгохгүй байна. Харамсалтай нь Европын зарим улс орон яг үүнийг хийж байна. Оросын нефтэд хориг тавихаар Европт тохиролцсон ч Герман, Унгар саад болж байна. Европын холбоо хориг тавьчихаад байхад яагаад ийм өөр хандлага гаргаж байгааг бид асуух хэрэгтэй.

-Энх тайвны хэлэлцээг хэрхэн хийж байна вэ. Дайныг зогсоохын тулд юу хэрэгтэй байна?

-Энэ дайныг яаж зогсоох вэ гэж үү? Дайнтай байгаа улсын Ерөнхийлөгчид дайныг дуусгах боломж байгаа юу? Сүүлчийн украин иргэн амь эрсэдтэл тэмцэх үү? Эсвэл, хэдэн мянга, сая хүний амь нас үрэгдэхээс бүх талаар сэргийлэх ёстой юу? Дэлхийн III дайнаас яаж сэргийлэх вэ? Украин улсыг бүрэн сүйрүүлэхгүйн тулд боломжтой бүхнийг хийх үү? Яаж энэ зорилгод хүрэх вэ?

Хэнд ч 100% зөв хариулт байхгүй. Байсан бол аль хэдийнээ хэрэгжүүлэх байсан биз.

-Улс орны зүүн хэсэгт тулалдахад хэрэгтэй зэр зэвсэг хүлээн авч байна уу. Өрнөдийнхөн өгнө гэсэн зэвсгээ өгч байна уу?

-Өнөөдөр, одоо бидэнд зэвсэг хэрэгтэй байна. Хэн нэг нь хэд хоногийн дараа зэвсэг өгөөсэй гэж бид хүсэхгүй. АНУ, Их Британи болон Европын зарим орон бидэнд туслах гэж оролдож, тусалсаар ч байна. Гэхдээ тэр тусламж яг одоо, нэн даруй хэрэгтэй байна. Бидэнд хангалттай зэвсэг алга. “Маш хурдан” гэдэг л хамгийн тэргүүний зорилт болоод байна. Яагаад гэвэл бид одоо тэмцэж байна. Маргааш, нөгөөдөр биш. Дайн удаан үргэлжлэх тусам бүх юм зэвсэглэлээс хамаарна.

-Мариупольд байдал ямар байна вэ. Бүх байшин барилга сүйтгэгдэж, олон зуун хүн амь насаа алдсан гэж байна..?

-Тус хотын байшин барилгын 35% нь сүйрсэн. Энэ бол Украиндаа төдийгүй Европтоо том хот. 500 мянган хүнтэй. Хэдэн хүн амь насаа алдсан гэж үү? Ирж байгаа мэдээ бол худлаа шүү. Хэн ч мэдэхгүй. Хэдэн хүн амь насаа алдсаныг хэн ч мэдэхгүй.

Эх сурвалж: www.bbc.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn