Зеленский ОХУ-ыг цэргийн гэмт хэрэгт буруутгав

Энэ бөмбөгийг хэрэглэсний улмаас дор хаяж 11 хүн нас барсны 3 нь хүүхэд байсан гэнэ.
Зеленский ОХУ-ыг цэргийн гэмт хэрэгт буруутгав

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ыг цэргийн гэмт хэрэгт буруутгалаа. Түүний мэдэгдсэнээр бол Харьковын ойролцоох тулаанд Оросын арми хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, ухарсныхаа дараагаар маш аюултай вакум бөмбөг хэрэглэж, жирийн иргэдийн аминд хүрчээ.

Энэ бөмбөгийг хэрэглэсний улмаас дор хаяж 11 хүн нас барсны 3 нь хүүхэд байсан гэнэ. Мөн 44 хүн шархадсан тухай мэдээллээ.

ОХУ вакум бөмбөг хэрэглэсэн нь тогтоогдвол Женевийн конвенцыг зөрчсөнд тооцогдож, цэргийн гэмт хэрэг үйлдсэн болох юм. Тиймээс ОХУ-ын энэ халдлагыг Олон Улсын Шүүхээр заавал оруулах ёстой хэмээн Зеленский мэдэгдээд “Украины жирийн номхон иргэдийг хөнөөснийг чинь хэн ч, хэзээ уучлахгүй” хэмээн цохон тэмдэглэжээ.

Харин АНУ дахь Украины Элчин сайд Оксана Маркарова “Женевийн конвенцоор хориглосон вакум бөмбөгийг тэд өнөөдөр хэрэглэлээ. Тэд Украинд хор хохирол учруулахыг их хичээж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Daily Mail

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn