Хамгийн залуудаа өөрийн хүчээр тэрбумтан болсон нь: Александр Ван

Америкийн цөмийн зэвсгийн хөтөлбөрийн сүүдэрт өссөн Александр Ван 19 настайдаа Массачусетсийн Технологийн их сургуульд (MIT) сурч байх үедээ сургуулиа орхиж, Scale AI компанийг хамтран үүсгэн байгуулсан юм.
Хамгийн залуудаа өөрийн хүчээр тэрбумтан болсон нь: Александр Ван

Одоо тэрээр Air Force, Army, GM болон Flexport гэх мэт байгууллагуудад өгөгдлийн нөөц хүчин чадлаа нээн илрүүлэхэд нь туслан ажиллаж байгаа аж.

Александр Ван дэлхийн II дайны үед АНУ-д дэлхийн хамгийн анхны атомын бөмбөг хөгжүүлж байсан газар болох Нью Мексикийн Лас Аламос үндэсний лабораторийн сүүдэрт өсжээ. Түүний эцэг эх нь физикчид байсан ба цэргийн зэвсгийн төслүүд дээр ажилладаг байв. Одоо тэрээр эцэг эхийнхээ ажил үйлсийг үргэлжлүүлдэг юм.

Түүний Сан Францискод байрлах 6 жилийн түүхтэй Scale AI компани нь хэдийнээ засгийн газрын хэрэгцээ шаардлагаас хамаарах 110 саяас дээш үнэлгээтэй 3 гэрээг үзэглэсэн бөгөөд эдгээр төслүүд нь Америкийн агаарын цэргийн хүчин болон армид хиймэл оюун ухаан ашиглахад нь туслах юм байна.

Энэ нь 25-хан настай залуугийн хийсэн бүтээлийн үр дүн гэхээр гайхширам амжилт, үр дүн юм.

Оросын бөмбөгнүүд украинд хэр их хохирол учруулж буйг хиймэл дагуулын зургаас тодорхойлох дүн шинжилгээг Scale-ийн технологиуд шинжээчдээс хэд дахин хурдан гүйцэтгэж чадна. Энэ нь зөвхөн цэрэг армид хэрэгтэй зүйл биш юм.

General Motors, Flexport зэрэг 300 гаруй компани Вангийн 19 настайдаа үүсгэн байгуулсан Scale системийн тусламжтайгаар түүхий өгөгдлийн эх сурвалжуудаас нэн хэрэгтэй мэдээллийг шүүж авдаг. Тухайлбал, өөрийгөө жолооддог машинуудын бичлэг гэх мэт олон сая тооны бичиг баримтыг олж үзэх, хэрэгцээтэй мэдээллээ олж авахад нь уг систем тусалдаг байна.

2018 онд Forbes-ийн 30 наснаас залуу тэрбумтны жагсаалтад орж байсан Ван бүх үйлдвэрлэл асар их мэдээлэлтэй байдгийг онцолж байсан юм. Тэрээр “Бидний зорилго бол мэдээллийн нөөц чадамжийг нээн илрүүлэх, бизнесийг хиймэл оюун ухааны тусламжтай илүү хүчирхэг болгох явдал юм” гэжээ.

Өнгөрсөн жилийн байдлаар Scale компани 325 сая ам.долларын үнэлгээтэй байсан ба ойролцоогоор 7.3 тэрбум ам.доллар тутамд 100 сая ам.долларын орлого олж байна гэсэн тооцоолол бий. Вангийн хувьцааны 15% нь 1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, түүнийг өөрийн хүчээр баяжсан дэлхийн хамгийн залуу тэрбумтан болгосон.

Түүний дараах залуу тэрбумтан бол бразилын кредит картын “Брекс” компанийн хамтран үүсгэн байгуулагч 25 настай Педро Франчески юм.

Би эцэг эхдээ үүнийг зөвхөн зун л хийнэ гэж хэлж байсан юм. Мэдээж би сургуульдаа буцаж суралцахгүй нь тодорхой байсан шүү дээ.
- Александр Ван

Тэрээр хүүхэд байхдаа математик болон код бичих олимпиадуудад өрсөлддөг математикт гарамгай нэгэн байжээ. Ван 6 дугаар ангидаа Дисней рүү нисэх үнэгүй билетийн төлөө хамгийн анх үндэсний математикийн олимпиадад өрсөлдсөн гэнэ. Тэрээр тус олимпиадад түрүүлээгүй ч “ид шидийн хаант улс” руу аялжээ.

Ван 17 настайдаа асуулт хариултын Quora компанид код бичих ажилд орж байхдаа Scale-ийн хамтран үүсгэн байгуулагч Луси Гуотой танилцсан байна. Тэрээр хиймэл оюун ухааны чиглэлд суралцахаар Массачусетсийн Технологийн их сургуульд элссэн ч Гуог 1 дүгээр курсээ төгссөн зун Scale компаниа Y Combinator компанийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулжээ.

Эх сурвалж: Forbes

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn